Монгол Улсад мөрийтэй тоглоом ажиллуулах, зохион байгуулахыг хуулиар хориглосон ч иргэд, аж ахуйн нэгж хууль зөрчин үйл ажиллагаа явуулсаар байна. Цагдаагийн байгууллагаас тоглоомын газруудыг шалгаж, үйл ажиллагааг нь зогсоодог ч тоглоомын газрууд удалгүй дахин үйл ажиллагаа явуулж эхэлдэг байна. Тухайлбал, Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Номин” их дэлгүүрийн ар талын “Эверест” төвийн нэг давхарт мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж буй ажээ. “Тус газар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байна” гэх мэдээлэл нэгэн эмэгтэйгээс ирсэн юм. Түүний нөхөр “Эверест” төвийн мөрийтэй тоглоомын газар тоглож, орон сууцаа алдсан гэдэг мэдээллийг бидэнд өгсөн.
Манай сурвалжлах баг “Эверест” төвд долоодугаар сарын 1-ний шөнийн 00:00 цаг орчмын үед очсон юм. Барилгыг гадна талаас нь харахад ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй мэт харагдах ч мөрийтэй тоглохоор ирж буй хүмүүс хаалгыг тогшиж байлаа. Тус газар тоглохоор ирсэн иргэн Б-ийн хэлж буйгаар “Энд хэдэн ч төгрөгтэй байсан хамаагүй тоглож болдог. Танилтай, танилгүй хамаагүй хаалга тогшоод орж болно. Дотор бол мөрийтэй, автомат гэх зэрэг бүх төрлийн тоглоомууд бий. Одоо бол оруулахгүй байна. Маргааш ирээд тоглох боломжтой” гэсэн юм.
Тухайн үед 18-20 насны хоёр залуу барилгыг хэд хэдэн удаа тойрч хэсэг хугацаанд гаднах байдлыг ажиж эхэлсэн. Удалгүй “Land 200” маркийн авто машин ирж дотроос нь 40 гаруй насны 5-6 хүн гарч ирсэн юм. Тэднийг тоглоомын төвийнхөн хэсэг хугацаанд оруулахгүй зогсоосон ч удалгүй хаалгыг онгойлгож ажиглалт хийж байсан залуустай хамт орсон юм.
Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд мөрийтэй тоглосон хүнд оногдуулах хариуцлагыг тусгасан байдаг. Тодруулбал, “243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Мөн тус хуулийн 243.2. Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон ч иргэд мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлж их хэмжээний мөнгө, эд зүйлээ алдах тохиолдол гарах болсон байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдээлж байхыг анхааруулж байна.
Э.Энэрэл, Э.Анхтуяа
Сэтгэгдэл ( 3 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Tsagdaa medehgui b.a gj yu baihaw tedniih l biz
tsagdaa nar ni tsugshdee buzar tsagdaa nar chin ene bvhnig hij bgashdee