Саудын Араб улсын хэвлэлүүд өнгөрсөн лхагва гарагт алдарт реппер Ники Минажийг улаан тэнгисийн хот дахь "King Abdullah Sports" цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ гэжээ.
Реппер Ники Минаж хачин жигтэй стиль, өдөөн хатгасан хэв маяг, гутаан доромжлол давамгайлах дуунуудаараа алдартай. Түүнийгээ дагаад шүтэн бишрэгчид ч ихтэй байдал үймээн самуун дэгдээх вий гэхээс Саудын Араб улс сэргийлж, тоглолт зохион байгуулах зөвшөөрөл олгодоггүй байсан бололтой.
Түүний зохион байгуулах тоглолт тус улсын хуулиар согтууруулах ундаа болон мансууруулах бодис хориотой, 16-аас дээш насны хүмүүс үзэхэд нээлттэй аж. Мөн тус тоглолтод Британийн уран бүтээлч Liam Payne, Америкийн DJ Steve Aoki нар оролцох юм байна. Тоглолт долоодугаар сарын 18-нд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )