Орхон аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл нь төр, МҮЭ, ажил олгогч гэсэн субьектүүдээс бүрддэг. Тус зөвлөлүүд нь жил бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажилладаг бөгөөд өчигдөр /2019.07.04/ хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өглөө. Дээрх хоёр зөвлөлийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахлан ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, Хөдөлмөр эрхлэлтийг дамжих сангийн 2019 оны төсөвтэй танилцаж мэдээлэл сонслоо. Тус зөвлөл Засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн орон нутагт хэрэгжиж буй “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай” /Нэг өрх-Нэг ажлын байр/ дэд хөтөлбөртэй бодлогоо уялдуулан ажилладаг байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан ажилд 164 иргэн, ажилд зуучлах үйлчилгээнд 86 иргэн, шинэ ажлын байранд 49 иргэн нийт 299 иргэн үйлчилгээ дэмжих арга хэмжээнд хамрагдсанаас 135 иргэн байнгын, 182 иргэн түр болон улирлын чанартай ажлын байраар хангагдсан байна.
Мөн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт 51 иргэн 250 сая төгрөг, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эргэн төлөгдөх, малжуулах хөтөлбөрт 10 иргэн 50 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 9 иргэн 42 сая төгрөг, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 10 иргэн 27 сая төгрөг гэх мэт хамрагдсан байна. Энэ бүхний цаана орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлийн олон ажил хийгдсээр байна. Аймгийн ХАБ-ын зөвлөлийн хувьд ХАБЭА-ны үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, сарын аяныг зохион байгуулах, сумдын ХАБЭА-ны зөвлөлийн ажлыг эррчимжүүлэх, ХАБЭА-ны хөтөлбөрийн талаар иргэд, ААН-үүдэд мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. Цаашид иргэн аж ахуйн нэгжүүдийн зүгээс ирсэн санал, хүсэлт, гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )