Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохиогдож буй “Монгол дархан” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо, Монгол төрийн дарханы нэгдсэн холбоо, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музей, МҮОНРТВ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн үзэсгэлэнгээр Монголын шилдэг 100 гаруй уран дархчуулын шилдэг 400 орчим ховор нандин бүтээл нэгэн дээвэр дор чуулж байна. Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд долоодугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд үзэгчдэд хүрнэ.
Сэтгэгдэл ( 0 )