“NUOVO” оркестор хамтлаг  өнөөдөр “New classic” тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 07

УДБЭТ-ын мэргэжлийн залуу хөгжимчдөөс бүрдсэн “NUOVO” оркестор хамтлаг нь сонгодог хөгжмийн цуврал тоглолтоо өнөөдөр /2019.07.07/ 19:00 цагт үзэгчиддээ толилуулах гэж байна. Тус хамтлаг нь цуврал тоглолт хийхээр төлөвлөж байна. Анхны тоглолтоо “New classic” нэртэйгээр классик урсгалаар хийна. Хоёр дахь тоглолт нь энэ оны арванхоёрдугаар сард Поп хѳгжмийн зохиолуудаас бүрдсэн уран бүтээлээр, гурав дахь бие даасан уран бүтээлээ “Cinima music” буюу киноны хѳгжмѳѳр 2020 оны зургаадугаар сард үзэгчиддээ толилуулахаар төлөвлөөд байна.
“Nuovo” оркестр нь бие даасан анхны тоглолтоо сонгодог урлагийн үзэгчиддээ зориулан тоглох юм. УДБЭТ-ын мэргэжлийн залуу хөгжимчдөөс бүрдсэн “Nuovo” оркестр нь анх 2019 оны гуравдугаар сарын 14-ны ѳдѳр байгуулагдсан. Тус хамтлаг нь эзэмшсэн мэргэжилдээ үнэнч урлагт хайртай залуусын нэгдэл юм. Тус хамтлаг нь 47 хөгжимчдөөс бүрдэж байгаа ба Монголынхоо хамгийн шилдэг залуучуудын оркестр болох зорилготой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top