"Монголын хүүхдүүд" урлагийн их наадам болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 07

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5 дахь зорилтын хүрээнд Улсын хэмжээнд “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн наадмыг зохион байгуулж байгаа юм. Тус наадам нь үндэсний өв уламжлал, ёс заншил, урлаг соёлтой хослуулан, хүүхдийн авьяас чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлэх ач холбогдолтой. 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам болохоор болжээ. Наадамд III шатанд шалгарсан нийт 438 хүүхэд оролцоно. Тоглолтыг Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч, найруулагч С.Сүхбаатар найруулан дэглэж байна. 

 “Монголын хүүхдүүд”  долоодугаар сарын 08-ний өдрийн 14:00 цагт дуурийн  театрт  болно. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top