Өнөөдөр дэлхий дахинд маш олон алдартай музей, галерейнууд тухайн улс орны эдийн засаг, аялал жуулчлал, дүрслэх урлагийн хөгжлийн хувьд ч олон мянган жуулчид, үзэгчдийг татах том хөшүүргэ болж байна.
Мэдээж ихэнх алдартай музейг зорин очих үзэгчдээс төлбөр авдаг. Тэгвэл олон зууны туршид хадгалагдан ирсэн урлагийн сор болсон бүтээлүүдийг хадгалан, хамгаалж буй галерей, музейнууд хэзээ үнэ төлбөргүй болдог вэ. Танд сонирхолтой санагдаж байвал дараах мэдээлэлтэй танилцана уу.
АНГЛИЙН МУЗЕЙ, ЛОНДОН
Та Английн музейд дэлхийн алдартай уран зургууд, урлагийн сор болсон бүтээлүүдийг үнэгүй судлах боломжтой. Тус музей зул сарын баярын өдрүүд болон долоо хоног бүрийн баасан гараг, нэгдүгээр сарын 1-нд амардаг аж.
АНУ-ЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ГАЛЕРЕЙ, ВАШИНГТОН- DC
Вашингтон хотод байрлах тус галерей үргэлж үнэ төлбөргүй байдаг аж. Долоо хоногийн долоон өдөр нээлттэй байдаг боловч мөн л зул сарын баярын өдрүүдээр болон нэгдүгээр сарын 1-нд амардаг байна
АНУ-ЫН МОДЕРН УРЛАГИЙН МУЗЕЙ, НЬЮ-ЙОРК
Модерн урлагийн музей буюу "MoMA" нь сар бүрийн баасан гарагийн үдээс хойш 4:00-8:00 цагийн хооронд үргэлж үнэ төлбөргүй иргэдэд нээлттэй байдаг аж.
АНУ-ЫН THE LEGION OF HONOR, САН ФРАНЦИСКО
"The Honor of Legion" нь Европын 6000 жилийн түүхийг өөртөө агуулах эртний болон орчин үеийн гайхалтай урлагийн цуглуулгатай газар юм. Сар бүрийн эхний долоо хоногийн мягмар гараг бүр үнэ төлбөргүй.
ФРАНЦ, ЛУВРИЙН МУЗЕЙ, ПАРИС
Луврийн музей нь жил бүрийн аравдугаар сараас гуравдугаар сар хүртэлх сар бүрийн эхний ням гарагт үнэгүй байдаг аж. Мэдээж эндээс та Мона Лизагаас эхлээд олон олон эрдэнэс мэт урлагийн бүтээлийг үзэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )