Олон улсад Tiago & Tania хэмээх нэрээрээ алдаршсан гэрэл зурагчид энэ удаагийн төслөөрөө архитектур, хүн ба байгаль, уран зөгнөл ба бодит байдлын хоорондох ялгаа хийгээд уусан нэгдлийг харуулахыг зорьжээ.
Тэдний сонирхолд яг таарсан газар бол гайхалтай, сэтгэл хөдөлгөм хот болох "Цэнхэр Сувд" гэж нэрлэгддэг "Chefchaouen" буюу Шефшавен хот байлаа. Шефшавен хот нь Марокко улсад оршдог. Зургуудыг үзвэл тус хот тэр чигтээ хөх цэнхэр өнгөөр бүрхэгдсэн аж. Шефшавен хотыг 1471 онд байгуулагдсан гэж үздэг ба 550-аад жилийн настай гэнэ.
Хотыг бүтээсэн цэнхэр өнгө, байшин барилгын архитектур зэрэг уугуул оршин суугчдын эртний соёл хэмээн үздэг ажээ. Дэлхий дээрх хамгийн сэтгэл татам газруудын нэг хэмээн гэрэл зурагчид Tiago & Tania нар онцолжээ
Ингээд тэдний хөх судван орон буюу Шефшавен хотоор аялсан гэрэл зургуудыг хүргэе.
Сэтгэгдэл ( 1 )
marokko ulsad