Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн замын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 07

Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэлийн 22 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг өнөөдөр /2019.07.07/ нээлээ. Нээлтийн ажиллагаа Булган аймгийн Булган суманд болж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны хэлтсийн дарга, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нарын холбогдох албаны хүмүүс, ард иргэд оролцлоо.

Тус 133.7 км зам ашиглалтад орсноор Улаанбаатар, Булган, Мөрөн чиглэлийн зам урдуураа холбогдож Улаанбаатар Дархан, Орхон, Булган, Мөрөн чиглэлийн авто замын ачаалал багасаж, 100 гаруй км-ээр бага явж хүрэх, ард иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлт авчрах давуу талтай юм. Улсын төсвийн 20.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус замыг Эйч Кэй Би интернэйшнл холдинг ХХК гүйцэтгэх хугацаанаасаа гурван сарын өмнө хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хиро(66.181.180.61) 2019 оны 07 сарын 07

улдсэн замаа санхуужилтыг нь яаж босгоноо сахалаа сонгууль гэхэд тавьчуул дахиад их хуралд суулгана. чадахгуй бол баяртай

0  |  0

0  |  1
Top