“Таван толгой” ХК-ийн тамирчин Б.Халиун шатрын Дэлхийн аварга боллоо

2019 оны 07 сарын 07

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, “Таван толгой” ХК-ийн тамирчин Батнасангийн Халиун 2019 оны Шатар сонирхогчдын Дэлхийн аварга боллоо. Мексик улсад зургаадугаар сарын 30-аас энэ сарын 7-ны өдрүүдэд болсон Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны тамирчид 1700, 2000 хүртэлх, 2100-аас дээш гэсэн чансааны ангилалд өрсөлдсөн байна. Б.Халиуны хувьд 2000 хүртэлх чансааны ангилалд өрсөлдөж, аваргалжээ. Б.Халиун өнгөрсөн жил Итали улсын Сардина аралд болсон Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 хүртэлх чансааны ангилалд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил чансаагаа ахиулан ийнхүү дэлхийн аваргын болзол хангалаа.

Мөн тэрбээр дээрх тэмцээний үеэр зохиогдсон түргэн тоглолтын төрөлд есөн өрөг тоглож алтан медаль хүртжээ. Б.Халиун Дэлхийн шатрын холбооны FIDE мастер цолны болзол хангасан байна.

“Таван толгой” ХК нь Б.Халиуныг шатрын спортоор хичээллэхэд нь тууштай дэмжиж иржээ. Энэ тухай охины ээж А.Наранцэцэг “Миний охиныг шатрын спортод амжилт үзүүлэхэд “Таван толгой” ХК-ийн хамт олны дэмжлэг туслалцаа их байсан. Б.Халиуныг өмнө нь Казакстан, Румын, Итали улсад болсон шатрын тэмцээнд оролцоход зорчих онгоцны тасалбарын үнийг тус компани тухай бүрт нь  гаргаж, дэмжиж ирсэнд талархаж байна. Мөн саяны Мексик улсад болсон тэмцээнд оролцоход онгоцны тасалбарын зардал болох гурван сая төгрөгийг “Таван толгой” ХК компани гаргасан” гэлээ. “Таван толгой” ХК нь Б.Халиуныг шатрын спортоор хичээллэхэд нь дэмжиж, сар бүр тэтгэмж олгодог байна.

Шатар сонирхогчдын Дэлхийн аварга Б.Халиун өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн бөгөөд ОХУ-д сэтгэл судлалын чиглэлээр суралцахаар хэлний бэлтгэлд суралцаж буй ажээ. Тэрбээр зургаа дахь жилдээ шатрын спортоор хичээллэж буй юм. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.88.215) 2019 оны 07 сарын 09

Uuruu 2700 hureerei. Amjilt husey.

Unen(202.9.45.18) 2019 оны 07 сарын 16

6 jil shatar gej yawaad ratingeeree 2000 hureegui bol oyunii homsdoltoin bishuu. 10 jilee tugssun ntr bol zgeer shatraar yawhaas ungursun huuhen baina. 11 12 toi huuhduud 2700 ruu zutgej bhd uhsen. Mongoloos yadaj gants ch 2600 turuugui biz dee udii boltol. Ter doorh borat bol zgr l iu ch medq hun sug bna.

0  |  3
Zochin (73.252.201.117) 2019 оны 07 сарын 09

Mongol hunii ataarhuu zan

0  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 07 сарын 16

ogloo bosood irexeer l neg delxiin avargatai bolson baukh yum zob udirdbal mongolchuud unexeer oor

Гэрэлт-Од(203.91.115.44) 2019 оны 07 сарын 16

Насаадаа болон охинд нь баяр хүргэе. Маяа Чебардунизе, Нана Гапрандишвили, Ноно Александрия нар шиг дэлхийн мундаг аварга болоорой

Top