СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан настай охин модон жорлонд унаж, амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Хэнтий аймгийн Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан зургаан настай охин нийтийн бие засах газар унаж, амиа алджээ. Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гарагт /2019.07.06/ гарсан байна. 

Талийгаач охин нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг байжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Баянзүрх дүүргийн XII хороонд оршин суух зургаан настай, эмэгтэй М  нь “Эвтэй дөрвөн өргөө” амралтын газрын жорлонд унаж, нас барсан. Охин адга болсон талаар долдугаар сарын 6-нд дуудлага ирсэн. Маргааш нь цогцсыг олсон. Энэ хэргийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна" гэв.

Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top