Аймгуудын баяр наадам үргэлжилж байна. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа Сэлэнгэчүүд энэ сарын 4, 5-ний өдрүүдэд, Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа энэ сарын 6, 7-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд хийлээ. Мөн нийслэлийн Налайх дүүргийн баяр наадам болж өндөрлөсөн.
Харин өнөөдөр Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн баяр наадам эхэллээ. Өвөрхангай, Дундговь аймгийн баяр наадам хоёр өдөр үргэлжлэх бол Төв аймагчууд баяр наадмаа энэ сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэнэ. Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймгууд долоодугаар сарын 9, 10-ны өдрүүдэд, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )