Дэлхийд шагшигдаж буй "The Hu" хамтлаг "Хангарди" хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Монголдоо төдийгүй олон улсад нэрээ цуурайтуулж яваа “The Hu” хамтлаг өнөөдөр /2019.07.08/ нийслэлийн дээд шагнал "Хангарди" одон хүртлээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогийн 2016 онд үүсгэн байгуулж, 2018 онд албан ёсоор "Yu ve Yu ve Yu" нэртэй анхны уран бүтээлээ цацаж байсан “The Hu” хамтлаг Европын 13 орноор аялан тоглолтоо хийн, эх орондоо ирээд удаагүй байгаа юм. Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн урсгал, чиглэлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлыг хийж эхэлжээ. 

Дэлхийн хөгжмийн урлаг дахь рок урсгал зогсонги байдалд ороод байсныг бут цохисон явдал бол "The Hu" хамтлаг. Тэдний уран бүтээлүүдийг олон улс өндрөөр үнэлж, дүгнэж байгаа явдалд хамтлагийнхан сэтгэл өндөр байгаагаа шагнал хүртэх үедээ дурьдаж байв. 

Тэд яг одоогоор анхны бие даасан уран бүтээлийн цомог дээрээ ажиллаж байна. Хамтлагийн анхны цомог нь “Гэрэг” нэртэй ба дараа дараагийн  шинээр мэндлэх  уран бүтээлүүдийнхээ тухай мэдээллийг  нууц хэвээр үлдээе гэсэн юм.  

Сонирхуулахад, "The Hu" хамтлаг хөх, улаан морин хуур, цуур хөгжмөөр тоглодог. Хуучир, ятга, ёочин гэх мэт өөр улс үндэстний ардын хөгжим ороогүй гэдгээрээ онцлог аж. 

Гэрэл зургийг: Д.Амаржаргал 

Гэрэл зургийг: Д.Амаржаргал 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nomin Ganbold(172.58.59.97) 2019 оны 07 сарын 08

Dashka ah mundag sudalgaa hiisnij ur dund hamtlagiinhaa ursgalikg mash zov barij avsan bna shuu. Uneheer Dashka ah medremjtei bna.

0  |  0
Хасар (66.181.161.8) 2019 оны 07 сарын 08

Амжилт . Илүү ихийг хийж бүтээгээрэй.

2  |  0
Top