Өмнөговийн наадмын тавын даваанд улсын цолтой 8 бөх өвдөг шорооджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам энэ сарын 6, 7-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 256 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн харцага Мядагмаагийн Адъяахүү түрүүлж, Булган аймгийн харьяат Аймгийн заан Э.Энх-Амгалан үзүүрлэсэн байна. Их шөвөгт Аймгийн харцага Т.Төгсдөлгөөн, Б.Ганбат нар үлджээ. Тус наадамд улсын өндөр цолтой олон бөх очиж зодоглосон байна. Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, Улсын начин Б.Бадамсүрэн, Д.Тамир, Ш.Дарханбат, Ч.Батчулуун нарын 30 гаруй улсын цолтой бөх зодогложээ.

Аймгийн наадмын тавын даваанд үлдсэн улсын цолтнууд аймаг болон сумын цолтнуудад “унаж” өгсөн нь олны анхаарлыг татжээ. Тодруулбал, тавын даваанд Улсын гарьд Ш.Жаргалсайхан сумын заан н.Баасандоржид, Улсын заан Д.Баасандорж сумын заан н.Гансүхэд, Улсын заан Б.Батмөнх аймгийн харцага Я.Адъяахүүд, Улсын заан Б.Соронзонболд сумын заан н.Амартүвшинд өвдөг шороодсон байна.

Мөн Улсын начин Б.Бадамсүрэн, Д.Тамир, Ш.Дарханбат, Ч.Батчулуун нар аймгийн болон сумын цолтнуудад тавын даваанд өвдөг шороодсон байна. Улсын өндөр цолтой бөхчүүд аймгийн наадмын тавын даваанд нэгэн зэрэг унасанд наадам чинь олон гайхширч, бөхийн найраа боллоо хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна. 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ

 

Унасан улсын цолтнууд

Давсан аймаг, сумын цолтнууд

1

Улсын гарьд  Ш.Жаргалсайхан

Сумын заан н.Баасандорж

2

Улсын заан Б.Баасандорж

Сумын заан н.Гансүх

3

Улсын заан Б.Батмөнх

 

Аймгийн харцага М.Адъяахүү

4

Улсын заан Б.Соронзонболд

 

Сумын заан н.Амартүвшин

5

Улсын начин Ч.Батчулуун

 

Сумын заан н.Мөнхтүвшин

6

Улсын начин Б.Бадамсүрэн

 

Сумын заан н.Дашжамц

7

Улсын начин Д.Тамир

 

Аймгийн заан Э.Энх-Амгалан

8

Улсын начин Ш.Дарханбат

 

Аймгийн начин Т.Төгсдөлгөөн

 

Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын түрүү, үзүүрт үлдсэн бөхчүүд.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цоодол(66.181.161.75) 2019 оны 07 сарын 11

аймагийн наадам ахдаж байна сумийн наадам таарах бөхчүүд байна да

0  |  0
Zochin (66.181.161.110) 2019 оны 07 сарын 10

Uzelt bhguie naad boh geed bga yma boon nairaa doping ternees gadna omnogovi baylagaa uhuulj gazar nutgaa segluulj duusch bj yun nadah mantai

0  |  0
Зочин(112.72.11.111) 2019 оны 07 сарын 10

Монгол бөх унж баяждаг япон бөх давж баяждаг гэдэг н үнэн юмда

2  |  0
Ба(202.126.89.17) 2019 оны 07 сарын 09

5-ын даваа 20 сая хүрсэн

0  |  0
Мөнхөө(112.72.11.119) 2019 оны 07 сарын 09

Монгол улсад мөнгөнөөс хүчтэй юм байхгүй болсныг анзааргүй хүмүүс байдаг юм биш биз Унаган биерээ ноцолдож яваа бөхчүүд байтугай уИХ-н гишүүд нь тангарагаа зөрчөөд авилгын өмнө сөгдөж улсаа хулгайлаад суужж байхад чинь

0  |  0
Bat(66.181.182.20) 2019 оны 07 сарын 09

Mongol tumnii baharhal naadmiin tsoliig heden dugui huushuuriin munguur ariljdag boljee! ichig ichig

0  |  0
zochin(122.201.23.226) 2019 оны 07 сарын 09

onigoo,naadmin boh uzeh sonirhol buurchihlaa

0  |  0
Б.Гантөмөр(112.72.11.102) 2019 оны 07 сарын 09

нүдний булайнууд юмаа яах гэж аймгийн наадамыг жүжиг болгодог байнаа Тэр сумын цолтой бөхчүүд улс ирээд барилдаад үз ганц давахгүй бол цолыг нь хураа

2  |  0
Zochin (110.70.46.241) 2019 оны 07 сарын 09

Hudalaa es jayg ene ter gej bhaar onoltoor barilduulaad duusgaach

1  |  0
Zochin (110.70.46.241) 2019 оны 07 сарын 08

Ene bohiig uzeed bdag humuusiig oilgohgui yum zugeer dramiin teatrt ochood jujig uzeech arail kaiftai heden guzeetei oohon bombog haraj bhaar

1  |  0
Зочин (203.91.115.39) 2019 оны 07 сарын 09

Бүх аймаг сум улс 10 11 нд нэг өдөр наадмаа хийдэг байхад найраа байхгүй бөх үзэхэд мөн ч сонирхолтой байжээ Одоо бол найраагүй наадам хаана ч байхгүй болжээ

3  |  0
ЗОЧИН(43.242.243.92) 2019 оны 07 сарын 09

ӨМНӨГОВЬЧУУДЫГ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЯАЖ ДОРОМЖЛОХ ВЭ !!! ТАВ ДАВСАН БОЛЖ ХОР НАЙРУУЛСАН БӨХӨНЦӨРҮҮД НЬ БҮР ИЧИХ НҮҮРГҮЙ НОВШИЙН АВИЛГАЧИД БАЙЖ ТААРЧ!!! ҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ МӨНГӨ УГААХ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ !!! ЦАГДАА , АТГ ШАЛГАЖ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ !!!

1  |  0
зочин(202.9.43.192) 2019 оны 07 сарын 08

балиар үзлийн новшнууд вэ. сэжиг хүрч байна. найраа

0  |  0
Eredene(66.181.161.123) 2019 оны 07 сарын 08

Oilgomjtoi sh ene boh gedeg zawaan ymiig uzej ydin

0  |  0
Top