Дуурийн дуучин Э.Анхбаяр Гавьяат жүжигчин боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд цол, одон, медалийг салбар бүрийн тэргүүлэгчдэд хүртээлээ. 

Энэ үеэр сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан дуучин Э.Анхбаяр Гавьяат жүжигчин цол хүртэв. 

Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа тэрбээр дэлхийн тайзыг хэд хэдэн удаа эзэгнэж, олон улсын чансаа өндөр тэмцээнд тэргүүн, дэд байр эзэлж байсан нэгэн.

Тэрбээр "Монгол төрийн баяр наадмын босгон дээр энэхүү төрийн өндөр дээд одон медалийг хүртсэндээ баяртай байна. Энэ бол ганцхан миний хийж бүтээснийг үнэлсэн зүйл биш гэж би хувьдаа бодож байгаа. Төрүүлж өсгөсөн миний ижий, зааж зөвлөсөн багш нар, дэмжиж тусалдаг бүх хүмүүс, монголчуудын минь хайр хишиг хамтдаа нийлж, энэхүү цолыг бүтээсэн гэж бодож байна. Саяхан би урлагийн олимп гэж нэрлэгддэг Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцож, дөрөвдүгээр байрт шалгараад ирсэн. Нийт 8800 уран бүтээлчдээс шалгарсан шилдэг 60 дуучин оролцсон уралдаанд амжилттай оролцож ирсэндээ баяртай байна" хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцлаа.
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.116.90) 2019 оны 07 сарын 09

Өвөрхангайн хоёр алдартанд баяр хүргэе ээ.

(143.176.142.132) 2019 оны 07 сарын 08

manai zaluuchuud ymar ih targalj bainaa jaahan lifestyl daa anhaar l da, bas bayr hurgii amjilt husii

0  |  0
Хөдөлгөөн(202.9.43.166) 2019 оны 07 сарын 08

Аргагүй ш дээ биеийн хүчний ажил хийхгүй, машинд суугаад алхахгүй, идэж байгаа хүнс нь илчлэг ихтэй шатаахгүй болох олон эцэстээ өвчин болж байна. Жаахан хүүхэд бас ялгаагүй битүү гахай шиг

0  |  0
Top