Б.Эрдэнэхүүд начин цол ОЛГОЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Зарлиг болгох нь:

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсанд тооцож аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд Улсын начин цол олгосугай” гэжээ.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumurkhuu Sinvaaz(202.126.89.195) 2019 оны 07 сарын 17

5 dabaagui nachin baih uu? Kheneer 5 dabsan gej yarih, dursah be? Ontsgui l bna daa. Doping hereglesen buhiin tsoliig huraaj, harin unasan buhud tsol olgodogoo bolih heregtei.

1  |  5
Баагий(203.91.115.38) 2019 оны 07 сарын 16

Сүхбат дархан аварга бас анх допинг хэрэглэсэн шүү дээ. Бүгдын цолыг адилхан хурааж хүчингүй болгох.

2  |  0
м(112.72.11.119) 2019 оны 07 сарын 11

Суманчулуун Адьяабат хоёроос бусдыг нь цолтой нь үлдээсэн биз дээ. яагаад ингээд байна?

1  |  1
Амьсгаа(202.126.89.22) 2019 оны 07 сарын 16

Наад ажлын малуудаа эсэн бусын цол өгч бхаар улс орныхоо нэр хүндийг гаргаж бгаа сэтгэн бодохын дэлхийн аварга шатрын аваргууд өсвөр үеээ дэмжээч БОДОЛ чинь богино бнадаа

8  |  4
Maaraa(183.81.171.2) 2019 оны 07 сарын 09

Doping xergelsen buxiig naadamiin beltgeld avch garsan galiinx ni bvkh bukhchuudtei ni bvkh nasaar ni barildax erxiig ni xasax xeregtei

1  |  1
өбм(202.72.242.138) 2019 оны 07 сарын 10

Ховдын харцага Алтангэрэлийн цолыг ч бас хураах хэрэгтэй

1  |  0
Зочин(66.181.161.19) 2019 оны 07 сарын 14

Арай шударга бус байна. Тэр чинь тухайн үедээ зохих шийтгэлээ хүртээд 2 жил эрхээ хасуулаад барилдаж яваа хүн юм. Допинг илэрсэн гээд цолыг нь хураагаад байвал энэ бөхчүүдийн урам хичнээн хугарах вэ ? Баатарцолын цолыг ч гэсэн хураах хэрэгтэй.

5  |  1
мшм(103.26.194.160) 2019 оны 07 сарын 09

нямдоржийн хүү ганбаатарын цолыг нь хураахгүй юү ерөнхийлөгчөө. шодрого л бай л даа

3  |  0
хаха(103.26.194.160) 2019 оны 07 сарын 13

адилхан допингчдоос хэнийх нь цолыг хурааж хэнийг нь авсан цолтой нь барилдуулдаг бөхийн холбоо вэ. бөхийн холбоонд нэхсэн мөнгийг нь өгөөгүй юм бн даа цолоо хураалгасан бөх нь

2  |  2
Top