Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар" музейг засахаар санхүүжилт босгох, "Музейгээ хамгаалъя" аян эхлээд байна.
Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж байгаа юм. Аяны хүрээнд 1919 онд баригдсан "Улаанбаатар" хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах шаардалагтай хэмээн үзэж байгаа юм.
Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3,200 гаруй үзмэр уг музейд хадгалагддаг бөгөөд байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг гэнэ. Тус музейн барилгад 1961 оноос хойш их засвар хийгээгүй аж.
Иймд нийслэл хотын иргэд, залуучууд түүхэн музей, өв соёлоо хадгалж хойч үедээ таниулж үлдээх зорилгоор уг аяныг эхлүүлж, музейн засварын санхүүжилтийг босгох ажлыг хийж эхэлжээ.
Саяхан болж өнгөрсөн "Playtime 2019" амьд хөгжмийн наадмын үеэр "Музейгээ хамгаалъя" аянд их хотын залуус, олны танил хүмүүс нэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )