“Түүх мартахгүй” киноны зураг авалт ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын амьдралын бодит үнэн түүхийг үзүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид бүтээж буй.

Тэгвэл “Түүх мартахгүй” киноны уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотод кино зураг авалтаа үргэлжлүүлж байна. 
 

Тус киноны ерөнхий продюссер, зохиолчоор Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байгаа. Кино зураг авалтын 30 гаруй хувь нь ОХУ-ын Эрхүү, Москва хотод явагдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top