Б.Дашдондог: “The Hu” хамтлагийн төлөө ЕСӨН ЖИЛ зарцуулсан

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Дэлхийн хөгжмийн урлаг дахь рок урсгал зогсонги байдалд ороод байсныг бут цохисон хамтлаг бол “The Hu”. “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг тэдний уран бүтээлийг өнөөдөр олон улс өндрөөр үнэлж, дүгнэж байна.

Тэгвэл Монголдоо төдийгүй олон улсад нэрээ цуурайтуулж яваа “The Hu” хамтлаг өчигдөр /2019.07.08/ нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон хүртлээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогийн 2016 онд үүсгэн байгуулж, 2018 онд албан ёсоор “Yu ve Yu ve Yu” нэртэй анхны уран бүтээлээ цацаж байсан “The Hu” хамтлаг Европын 13 орноор аялан тоглолтоо хийн, эх орондоо ирээд удаагүй байгаа юм.

Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн урсгал, чиглэлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлыг хийж эхэлжээ. Тэд яг одоогоор анхны бие даасан уран бүтээлийн цомог дээрээ ажиллаж байна. Хамтлагийн анхны цомог “Гэрэг” нэртэй.

“The Hu” хамтлагийн аялан тоглолтын талаар болон шагнал хүртсэн сэтгэгдлийг продюсер Б.Дашдондогоос тодрууллаа.


-Нэр хүндтэй шагнал хүртсэн “The Hu” хамтлагийнханд баяр хүргэе. Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмсэн “The Hu” хамтлаг олон улсад эх орныхоо нэрийг гаргаж явна. Үндэсний их баяр наадмын босгон дээр нийслэлээс “Хангарди” дээд шагналыг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Мэдээж бид маш их баяртай байна. “Хангарди” шагнал бол нэр хүндтэй шагналуудын нэг. Энэ шагналыг маш их зүйлийг хийж бүтээсэн хүмүүст олгодог гэж би ойлгодог. Бидний хувьд ийм шагнал авна гэж зүүдлээ ч үгүй явлаа. Өнөөдөр бидэнд энэ шагналыг хүртээж байгаа нь цаашид “The Hu” хамтлаг буюу “Хүннү” рок урсгал дэлхийд улам хүч аваарай гэсэн итгэл, том хариуцлага гэж бодож байна.

-“The Hu” хамтлагийг үүсгэн байгуулах, “Хүннү” рок урсгалыг гаргаж ирэх болсон таны гол санаа, сэдэл юу байсан юм бэ?

-Аавынхаа нутагт очсон байхад надад төрсөн санаа юм. Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юм сан гэж их бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар “The Hu” хамтлаг бий болсон.

-Та “Хүннү” рок урсгалын талаар удаан хугацаанд судалгаа хийсэн гэж байсан?

-“The Hu” хамтлагийг үүсгэн байгуулахын тулд есөн жилийн хугацаа зарцуулжээ. Энэ хугацаанд 4-5 жилийг судалгааны ажилд зарцуулсан. “Хүннү” рок урсгал бидний өвөг дээдсийн үед л зохиогдчихсон байж ээ. Ийм үндэслэлийг л  “The Hu” дэвшүүлж, уран бүтээлээ туурвидаг.

-Европын орнуудаар аялан тоглолтоо хийж байхад ямар улс хамгийн халуун дотноор хүлээж авсан бэ?

-Тэр улс гэж ялгах зүйлгүй. Бүгд л маш дотно хүлээж авсан. 

-Дэлхийн 13 улсын хөгжмийн наадамд оролцож, уран бүтээлээ олон мянган сонсогчдод хүргэлээ. Гаднынхан “The Hu” хамтлагийг хэрхэн дүгнэв?

-Өнөөдөр дэлхийд рок хөгжим дээд цэгтээ тултлаа хөгжчихсөн. Тэр хөгжил нь нэг л хэвийн шинжтэй болоод их удсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Ийм ойлголттой байсан хүмүүст “The Hu” хамтлаг цоо шинэ хуудсыг нээж өглөө гэж дүгнэсэн нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй байлаа.

-Одоо гаднын хэчнээн фестивальд оролцох урилга хүлээж аваад байгаа вэ?

-Есдүгээр сараас АНУ болон Латин Америкийн орнуудаар аялан тоглолттой. Одоогийн байдлаар 20 гаран тоглолтод оролцохоор болсон байна. Анх яригдаж байснаар бол бараг 40-өөд тоглолт байсан. Бидний төлөвлөгөөгөөр арван хоёрдугаар сарын эхэн хүртэл аялан тоглолт үргэлжилнэ. Мөн есдүгээр сарын дундуур цомгийнхоо нээлтийг хийх төлөвлөгөөтэй байна.

-Үндэсний их баяр наадмаар ямар нэгэн үйл ажиллагаа төлөвлөсөн үү?

-Хамтлаг маань бүтэн сарын турш аялан тоглолттой байлаа. Бид Үндэсний их баяр наадмаар ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөө алга. “The Hu”-д одоо хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол амралт. Бидэнд дахиад олон сарын аялан тоглолт байгаа учраас.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨӨМЭЙ ОЙРДЫН СОЁЛ(150.129.143.126) 2020 оны 08 сарын 09

Дашдондогоо чандмань сум хөөмийн эх орон биш юм аа.Хөөмий манай ойрдын соёл. Чандмань суманд аж төрж байсан уранхай нараас чандмань сумынхан сурсан нь үнэн шүү дээ.Тийм утгаараа халхуудын хувьД хөөмийн эх орон нь чандмань сум байж болно. Харин нийт монголчуудын хувьд чандмань сум хөөмийн эх орон биш, халхуудад энэ соёл дамжсан газар юм аа

0  |  0
Зочин (66.181.161.101) 2019 оны 07 сарын 14

Нү хамтлагтаа Дашкадаа их баярлалаа жинхэнэ сайн бүтээл хийж дэлхийд Монголоо гайхуулж чадлаа энийг л гайхамшиг гэнэдээ хэзээ ч ийм мундаг Монголчууд дэлхийг баясгаж баярлуулна гэж бодож байсангүй баярлалаа амжилт

1  |  0
Oogii(202.126.89.83) 2019 оны 07 сарын 12

Ene humuus chin odoo ym shuumjlehgui l bol bolohoo baichihsan ymu yamar sonin ym be oodrog baildaa hiij bn chadaj bn buteej bn amjilt Husey hu hamtlagtaa

0  |  0
мгл(66.181.161.86) 2019 оны 12 сарын 02

за больж үз наадхыг чинь хэн тоохын гадаадад очиж гудамд л тоглоо биз дашдондог гэж нэг хөгийн гар өөрийгээ их юманд бодцон яг хүннү рок байж харагддаа агуу ихийн дэмийрэл тусаж

0  |  11
Зочин(103.26.195.145) 2019 оны 07 сарын 15

Наадмын нээлтээр дуулуулахглюүй яасан юм бэ ХУ-г байдаг л хэдэн цэргүүд нь гүйгээд л лхагвасүрэн дээгий амраа шинэ юм юу ч алга одоо жаахан цаг үетээгэй нийцсэн орчин үеийн шийдлийг уламжлалтайгаа хослуулсан дорвитой юм хиймээр байна шүү

1  |  0
Haha(66.181.187.21) 2019 оны 07 сарын 11

Haha 9 jilvv gvv bha hu delhii zvgeer sonirhoj bn huwtsas huumii

0  |  0
Dyg(64.119.23.190) 2019 оны 11 сарын 02

9 jil ene ter geed bas shaagaad exelxiimaa. Daruuxan bai l da sda. Amjiltaa batlaal tsaashaa yav . Am n ix xudluud sagsuuraad exeldeg mongol za xun alna shuu

2  |  4
Зочин(182.160.35.72) 2019 оны 07 сарын 17

Дашдондогт Төрийн соёрхол өгөх хэрэгтэй.юун Болд. Болдоос аваад Дашдондогт өг.

19  |  1
hehe(182.160.35.242) 2019 оны 11 сарын 02

энэ лимбэний нямжанцан нь хөгжим бүжгийн багш, сурагчдаа зоддог балмад сда.

2  |  1
ард(202.9.42.190) 2019 оны 11 сарын 02

амжилт HU HU HU HU HU HU

3  |  0
үнэн(64.119.22.233) 2020 оны 01 сарын 07

Хол явахааргүй л юм шигээ энэ ХУ нь. хэд нь дуу нь нэг л янзын, ганц ая шүү юманд л нэг л янзаар пажигнуулаад л байх

0  |  8
иргэн(202.179.25.21) 2020 оны 01 сарын 07

ХА ХА Дашдондогийг Дэлхий танилаа юу. сайн мөөр.

0  |  7
иргэн(202.179.25.21) 2019 оны 11 сарын 02

ХА ХА Дашдондогийг Дэлхий танилаа юу. сайн мөөр.

1  |  3
Hunnu rock(66.181.161.24) 2019 оны 11 сарын 02

Болд монгол поп гээд төрийн шагнал авсан.одоо монгол поп нь хаана ч яваа юм бүү мэд.харин Дашкад төрийн соёрхол өгвөл ёстой нүдээ олсон шагнал болно гэж бодож байна.Монголд ч тэр,дэлхийд ч тэр танигдсан учраас....

13  |  1
Top