ДАРХАН-УУЛ: Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Азийн хөгжлийн банкны 2 сая долларын дэмжлэгтэйгээр  “Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл Дархан-Уул аймагт 2019-2021 онд хэрэгжихээр болсон билээ. Төслийн зөвлөх багийнхан Дархан-Уул аймагт өнөөдөр /2019.07.08/ хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох албаныхантай уулзаж төслийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Уг төсөл хэрэгжсэнээр Дархан хотод төвлөрсөн хогийн цэгийг байгуулах, хуучин хогийн цэгийг дарж устгах, олон нийтийн оролцоотой нөхөн сэргээлт хийх, иргэдийг хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах сургалтыг зохион байгуулах, сав, шил, цаасыг ялгаж, ангилах хог хадгалах зориулалтын өнгийн сав болон ангилан ялгалт хийсэн савтай хогийг цуглуулах, тээвэрлэх зориулалтын хогны машиныг нийлүүлэх, хогийг шахаж пресслэх байгууламж барьж, дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top