Хурдан хязаалангууд гарааны зурхай руу хөдөллөө

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морины уралдаанаар өнөөдөр /2019.07.10/ эхэлж байна.

Энэ жилийн хязаалангийн уралдаанд тоосоо өргөхөөр 267 хурдан үрээ гарааны зурхай руу хөдөллөө. Хурдан хязаалангийн түрүүч 11:00 цагийн орчимд барианы зурхайд орж ирэх юм.  Өнөөдөр мөн шүдлэн насны хурдан морьдын уралдаантай.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Шагайн харвааны хэсгийн тоглолт, Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг, Жанжин Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал, Дээлтэй монгол наадам, Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байранд Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top