Хурдан хязаалангууд гарааны зурхайгаас эргэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морины уралдаанд 267 үрээ бүртгүүлснээс 184 хурдан үрээ тоосоо өргөж байна. Хурдан хязаалан гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэлээ.

Хязаалангийн насны морины уралдаанд өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын шүдлэнгийн түрүү магнайд хурдалсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн бор үрээ, аман хүзүүнд хурдалсан Увс аймгийн Зүүнговь сумын “Ундарга Увс” ХХК-ийн захирал Б.Норовсамбуугийн халиун, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Х.Манлайбаатарын буурал, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн, улсын алдарт уяач Б.Наранхүүгийн хүрэн, Ховд аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Мөнхтөрийн халиун, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы халтар, Тод манлай уяач Т.Батцоожийн хээр халзан, Тод манлай уяач О.Батбилэгийн цолмон халтар, Манлай уяач О.Батболдын хул, аймгийн Алдарт уяач Б.Батхүүгийн хүрэн зэрэг улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан 184 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top