НААДМЫН НЭЭЛТ: Үндэсний их баяр наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол эхэллээ.

Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Түүх ёслоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага суудаг юм. Тэр тусмаа монголчууд дэлхийн түүхийг бүтээж энх тайвныг тогтоож явсан нь монгол хүн бүрийн бахархал юм. Наадам бол дээдсийн сүр хүч ивээл хүчнийг хурайлсан бэлгэдлийн зан үйл хийгээд өнө эртнээс авч яваа бахархалт ёслол баяр билээ. Төрт ёсны их баяр цэнгэл наадмаараа хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, эрдэмт уяачид маань ажнай хүлгээ хурдлуулан, эрхий мэргэн харваачид маань ончтой сайхан харваж монгол түмнээ баярлуулах буй за. Монголчууд эрийн гурван наадамдаа түшиглэн их түүхээ бүтээж гүрэн улсаа цогцлоож байсан.

Монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой давтагдашгүй үндэстэн болохоо бахархалтайгаар зарлан өнөөдөр баяр наадмаа хийж байна. Тийм ч учаас монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгэж дэлхийн соёлын өвөөр бүртгэсэн юм. Монгол орон, дэлхийн даяар тархан суурьшсан монгол түмэн монгол наадмаа бахархал төгс тэмдэглэхийг ерөөе.

Сайхан наадаарай.

Наадмынхаа дараагаас бид 1992 онд тунхагласан ардчилсан Үндсэн хуулийнхаа алдаа дутагдлыг залруулах түүхэн хувь тохионо. Иргэн бүр ирээдүйнхээ төлөө хариуцлагатай хандаж идэвхтэй оролцохыг нийт ард түмэндээ зарлан тунхаглаж байна. Бүрэн эрхт тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам мөнх орших болно. Эзэн Чингис хаан минь хүчит бөхчүүд чинь хүчтэй байна. Хүлэг морьд чинь хурдтай байна. Эрхийн мэргэн харваачид чинь онцтой байна. Мөнх тэнгэрээс эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед ивээгээрэй. Мөнх тэнгэрийн таалал дор монгол наадам эхэллээ" хэмээн есөн хөлт цагаан тугны өмнө үг хэллээ.

 


БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol busee zuu(98.253.30.34) 2019 оны 07 сарын 11

ene japan sumochidiin busiig eren buseldeg n yamar uchirtai iym be. siahan MGL durdan busee zuuhgui

0  |  0
Top