Үндэсний их баяр наадмын нээлт шинэлэг, өнгөлөг, нүд баясгасан үзүүлбэртэй боллоо. Их бүрээ, хэнгэрэгийн үзүүлбэрээр нээж, “Талын монгол айл” дуу хүүхдийн цангинасан хоолойгоор эгшиглэсэн нь уярам зөөлөн, уясгам яруу байлаа.
Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл өглөөг угтана
Монгол наадам ийнхүү эхлэв. Эрийн гурван наадмын сүр болсон хүдэр, хүчирхэг эрчүүдийг хүнд модоор наадах “Хүчтэний үзүүлбэр”-ээр илэрхийлсэн нь үзүүштэй, нүд баясгам байв. Цэц мэргэн, хурд мэргэнийг илэрхийлсэн бүжгийн үзүүлбэрүүд наадам доторх наадмыг амилуулав.
Мөнх тэнгэрийн зарлиг шингээж
Хөдсөн дээлэндээ өсч, өндийсөн
Хүчтэй их дээдсийн минь өвлүүлсэн
Хэзээ ч тасраагүй угийн бичээс
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар “Нууц товчоо” дуугаараа үндэсний их баяр наадмыг хоёр дахь удаагаа нээлээ. “Нууц товчоо” дууны хүчирхэг хэмнэлд их хаадыг урьж, морины үзүүлбэрийг уяж өгсөн нь үзэгчдийг уйдаахгүй оновчтой шийдэл болжээ.
Богд хаант засаг, Ардын хувьсгалын түүхэн цаг үеийг бүжгээр илэрхийлж, Халх голын ялалтын 80 жилийг тодотгон, зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, онцгой байдал, цэргийн жагсаалаар наадам үргэлжилж, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг онцолж, Атрын I, II аянд зориулсан бүжгийн үзүүлбэрээр нээлтийн үзүүлбэр үргэлжлэв.
Өмнөх жилүүдийн наадмын нээлтийн тоглолтод цэргүүдийг хэдэн зуугаар нь дайчилдаг байв. Урт урт дээлэндээ хөглөрөлдсөн, жад сэлэм барьсан цэргүүд тарж бутарч гүйлдсэн үзүүлбэр энэ жил давтагдаагүй нь сайн хэрэг. Наадмын нээлтэд Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, "Улаанбаатар" чуулга, "Түмэн эх "чуулга, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2000 шахам уран бүтээлч, 600 цэргийн алба хаагч, арын албанд 300 орчим хүн ажиллажээ.
Хөтлөгчдийн дунд өвөрмөц хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд нийцдэг жүжигчин Ц.Цэрэнболд багтсан нь наадмын үзүүлбэрийг улам сүрлэг, тэнэгэр болгож өглөө. Бас хөгжим, дуу, бүжиг дундуур бусад үзүүлбэрийг багтаан, цэнгэлдэх тойруулж, үзэгчдэд толилуулсан нь цаг хугацаа хэмнэсэн, сонирхол татах хэмнэлийг бий болгосон болов уу. Мөн сүүлийн жилүүдийн наадамд харж дасал болсон төгсгөл хэсэг давтагдсангүй. Байгууллага, компаниуд цэнгэлдэх тойрон жагсдаг, тэр жагсаал хэнд хэрэгтэй нь ойлгомжгүй болж, утга нь алдагдсан байсныг хассан нь магадгүй зөв байх.
Наадмын нээлтийн тоглолтод мэргэжлийн бүжигчдийг түлхүү ашигласан нь эмх цэгцтэй, илэрхийллийн хувьд ойлгомжтой харагдлаа. Бүхэлдээ түүх, нийгмийн чухал хүн, дэвшил дагуулсан дээрх түүхэн ой тус бүрт зориулсан хэсгүүдээс бүрдсэн байв.
Найруулагч Ц.Цоггэрэл болон уран бүтээлчдэд баяр хүргэе. Гэхдээ мэдээж хүн бүхэнд наадмын нээлт сайхан санагдаагүй байж болно. Ядруухан гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа байх. Олон улсын түвшинд хүрсэн нээлт, түүх уламжлал, ёс заншил, соёл урлагаа дэлхийд гайхуулах боломжийн тухай бид олон жил ярьж байгааг бичилгүй өнгөрөхийн аргагүй. Сая жишээ нь, хүннү рок урсгалыг дэлхийд дэлгэрүүлж яваа "The Hu" хамтлагийг хүлээсэн наадамчид цөөнгүй байсан байх...
Агуу Б.Шаравын ая, Загдын Түмэнжаргал агсны үг “Монголын тал нутаг” дууг Ардын жүжигчин А.Долгор, саяхан Гавьяат жүжигчин цолоор энгэр мялаасан Э.Анхбаяр, “Увертюра” хамтлагийнхан наадамчдын сэтгэл дүүртэл дуулснаар энэ жилийн их баяр наадмын нээлт өндөрлөлөө.
Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгал авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цээж зүрх минь цэлмэнэ
Ямар цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр
Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлаад
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүй цэлийгээд
Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл
НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ
Сэтгэгдэл ( 57 )
Өмнө жилийн найруулагчийнхаа санааг хуулбарлан давтсан үнэхээр ядмагийн ядмаг нээлт болсон.
Энэ жилийн наадмын нээлт үнэхээр муу байсан .Юунд нь баяр хүргэдэг байнаа ичиж үхмээр.Жуулчид үзээд гайхсан гэсэн шүү .урьд урьдхаас үнэхээр муу наадмын нээлт болсон шүү Цогтгэрэлээ чадвар муу яаж гавьяат авсан юм болоо.арын хаалганы гавьяат л даа хөөрхий дөө
Naadmiin neelt goe bolson.Suhbaatar Tsedenbal dargiin tuhai uguulehees ih aih yumdaa.Mongoliin tuuhees haschih geed baih heregguldee.Aguulgatai yum hiih gej ug ni oroldjee
Ish chaavas!!!
Naadmiin neeltend hamgiin chuhal ach holbigdol boloh Gazriin zurgaa buruy bairshuulsan ni shuud untraasan daa Buur mash hariutslagagui.
neelt goyo bolsoon. Hu irsen bol bur goyo bolh bla. naranbaatariin hulsni bicheechid hutsatsgaha bolii. heden jil mungu idsen odo hutsalgu zailaach. hoinoos ni uheh gd yum bicheed bhin. Tsogo nairuulagchda amjilt
bArhvvd shilen tirko sotmuus parikiig ni umsvvleegvi uchiraas naadam iin neelt untarsan ..taiz goe baisan oroltsogchid ni tsuuhun gunig bolson
pok pop iin naadam bish shvvdee .....urtiin duunii shuranhai tursen mongol naadam gedgiig bvv mart . pok hugjmiin ursgal chin .. aimshig ayul .dur tachaaliin jargagsad ... mansuuran hvleen avdag ertunts
Neelt uneheer ontsgui bolson. Barkhuu duulaad uu?? Buruu haraad bnu ged itgeegui. Gesen ch ymar ch zohiomjgui hujaa aystai ontsgui
Neelt uneheer ontsgui bolson. Barkhuu duulaad uu?? Buruu haraad bnu ged itgeegui. Gesen ch ymar ch zohiomjgui hujaa aystai ontsgui
Neelt ontsgui bolsoon Zarim neg bujigchdiin omsson huvtas ereeni Hog haragdaj bsan het ydmag setgelgeee yst melhii deer heden barilga ni hogjiliin Hurd haruulj bga ym shig Ontsgui shagiin bilet awj orson hunii huvid haramsaltai bn juulchdiig gants Tataj bui event ni arai zorij irj bui humuus ee hundelmeer ym duu chid bas ontsgui bsan taiz ongolog geh ym bdag l zuil shde utga aguullaga Sain bh heregtei
21 zuund eleg avmaar yum hiihiin da devsger devseed yun dain baildaan ve heden on be show hiii lde hairan mongo. hairan humuusiin tsag
Heekt setgeld hursengui zuger l neg duu bujgiin toglolt .sidon sonin yu ch alga.
Нээлт сайхан болсон Наранбаатар битгий муулж юм бичээд бай сэтгэл огшоосон тайз засалт гэгээлэг маш сайхан болсон амжилт хүсэе,
Монголын хүн өссөж үржинэ гэдгээ мэдэхүү? Шинэ цэнгэлдэх хүрээ лэнтэй болмоор бн!
Наадмын нээлтээ очиж үзсэн. Маш сайхан болсон. Олон олон үзүүлбэр нь дотор огшоож ѳѳрийн эрхгүй бахархах сэтгэл тѳрж байлаа. Дашпэлжээ гуай Чойбалсангийн дүрээрээ морьтой ард олонтойгоо мэндчилэн явж байхыг нь харах маш сайхан санагдсан. Ер нь маш сайхан болсон. Үүх түүхээрээ ч бахархсан. Харин тѳр засаг шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болох тал дээрээ онцгой анхаарах хэрэгтэй байна. Жил бшр баярлаж нээот үзэх гэж очоод л сандал суудалнаас болж хэрүүл маргаан доромжлол сонсдог шүү.
Hii hooson magtaad yu gehev. Bujig deglelt, huvtsas kostyum uneheer yadruuhan bailaa gadaadiin oyutnii naadam neg iimerhuu mayagtai baidagdaa. Humuusiinh ni hodolgoonuud ni zorood, omsson huvtsas hunar ni yaasan ch yadruuhan yum be de?! Gadaadiin olon zochid toloologchid, juulchdiin omno undesnii hemjeenii naadam geed uzuulhed uneheer juldaj baina. Yadaj gants stadioniihoo sandal, saravchnuudiig shinechleed zaschihaj boldoggui yum uu? Oodloh ail uudneesee gedegdee
БАРХҮҮ дуулаад байснуу даа арай л даварч байгаа юм биш үү би буруу харсан уу
Сайхан нээлт болсон шүү дээ яагаад дандаа шүүмжлэгчийн байр сууринаас ханддаг юм бэ сайхан үг хэлж урам хайрлаж сураачээ
Жилээс жилд муудаад байх юм тааруухан санагдлаа их олон мэрэгжилтэн хийдэг юм байна дараа жил арай чанартай сайн болох болтугай
Нээлт үнэнхү сайхан боллоо,бүгдэд баяр хүргэе,ѳнгѳний холбоосууд маш сайхан Чимж ѳглѳѳ,үнэхээр сэтгэл хѳдлѳн байж ТВ-р үзлээ,дэргэд нь үзвэл Бүүр сайхан байх байлаа.
mash goyo neelt bolloo. Naranbaatarin uitgartai tuuhiin hicheeliig bodvol ardin bayar uzlee
Энэ жилийн наадмын нээлт үнэхээр сайхан шинэлэг боллоо.Уран бүтээлчдэд баяр хүргье.Наранбаатар Цоггэрэл аль аль нь авьяаслаг мундаг залуучууд.Амжилт хүсье
1939 Онд сүх жанжин Юу ХИИж яВж бгаа ЮМ
Их л утга учиртай байх даанч ойлгохгүй юм эрээн мариан нүд эрээлжилсэн юу ч болов Монгол хүн ойлгоод үзлээ гэхэд гадаад хүнд хэдэн гүйлдсэн хүмүүс Хувцасны өнгөөр ч юм уу жигд байж болдоггүй байхдаа үзүүлбэр бүрдээ
Таалагдаагүй үнэхээр ядмаг тааруу урьд жилийнх илүү бн
Hero Baataraar neg hiilgej uzeh yumsan.
Ene jiliin neelt ontsgui bolloo taiz fon ikh goyo blaa urlagiin nomer yalanguya undesnii 1000 morin khuur 1000 uran nugaraach 500 khuumiich oruulsan bol garaad ugukh blaa Mun tsengeldekh khureelen unendee bagadaj bna Delkhiid gantskhan mongol naadmaa 40-50 myangan khunii suudaltai stadion bariad khiij bolokhgui gej!!!
Өнгөрсөн жилийн нээлтийн ихэнх үзүүлбэрүүд давтагдсан зарим газраа утгын алдаатай болсон байна лээ
өнгөлөг дажгүй санагдлаа. сайн сайн байна уу УБ минь дуу цоглог зөв сонголт гэж бодогдлоо
Bolnoo utga aguulgatai,yguur urlagtai goy l bna
наадмын нээлт урьд хожид байгаагүй сайхан боллоо нийт уран бүтээлчдэд баяр хүргэе Агууллага хэлбэр хоёрын нэгдэл сайн болж утга төгөлдөр үзүүлбэр болж чаджээ.
Үнэхээр ядуу, арга ядсан наадмын нээлт боллоо.Цоггэрэл яаж гавьяат авсан болоо хийж байгаа нээлт нь нохой баас ичиж үхлээ.хайран мөнгө.3 тэрбумаар хийсэн наадмын нээлт.энэ нээлт 1 тэрбум ч хүрэхгүй юм юмнаас самартсан хачин нээлт болвоо хөөрхий үхсэндээ Цоггэрэлд баяр хүргэдэг байна
bayr naadmion utga aguulga lchuhal sh de mongoliin hugjil ualt ch vgvi l ene barhvv naran 2 goy bsan barhvvd gavyat tsol uguh heregtei
UITGAR GUNIGIIN TUIL BAILAA. XELEX UG ALGA NOXOIN BAAS. Xairan mungu
Nodlingoos hol iluu bolloo Naranbaatar geed neg ongiroo, oriloo yum nodlin hui negdlin uein yum hiisen biz de! Nodlin buten sar tsonh ongoilgoh argagui orilood.. Tuvugtei erguu mangar novsh!!
Жил бүр яг адилхан уйтгартай баахан нуршсан тайлбар херогоор хийлгээд үзмээр байна шүү
наадам их өнгөлөг гэгээлэг боллоо сэтгэлд маш сайхан нийцэл өнгө зохицол маш гоёоо баяр хүргэе
mash uitgartai muu neelt.
яахав дээ. үнэхээр монголыг гадаадад сурталчилах гэж байгаа бол арай л өөр сэтгэх ёстой юм. урлагийн номерын сонголт муу байлаа
НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧ МУНДАГ ГЭДГИЙГ БАТАЛЛАА, ДЭВСГЭР ФОН СОЛИГДОХ ГОЁ БАЙЛАА
UNEHEER YADUU NEELT BOLLOO, NARANBAATAR N HAMAAGUI DEER YUM BN, ODOO ZINDAAGAA MEDEE BAILGUI, ARIIN HAALGAAR MONGO TSOHIH GEJ AVSAN ERHEEREE UNEN ONIGOO BOLLOO, HEDEN TSAAS TSOHIJ CHADSAN N ZALITAIG N BATALJ BAINA, DARAA AHIN IIM HOG BITGII HIIGEEREE GUIYA.
UNEHEER YADUU NEELT BOLLOO, NARANBAATAR N HAMAAGUI DEER YUM BN, ODOO ZINDAAGAA MEDEE BAILGUI, ARIIN HAALGAAR MONGO TSOHIH GEJ AVSAN ERHEEREE UNEN ONIGOO BOLLOO, HEDEN TSAAS TSOHIJ CHADSAN N ZALITAIG N BATALJ BAINA, DARAA AHIN IIM HOG BITGII HIIGEEREE GUIYA.