НААДАМ 2019: 540 харваач цэц сорьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадамд 540 харваач цэц мэргэнээ сорьж бна.
Эрэгтэй харваанд 360, эмэгтэйд 180 харваач өрсөлдөж байгаа юм. Үндэсний сурын харваа өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Одоо уламжлалын дагуу төрийн өндөрлөгүүд сурын талбайд ирж, сум тавьдаг бөгөөд 14.00 цагаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар сурын талбайд зочиллоо. 

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн сум тавьж, нэг онож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top