ФОТО: Төрийн өндөрлөгүүд сур, шагайн асарт ЦЭЦ сорилоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадамд 540 харваач цэц мэргэнээ сорьж бна.
Уламжлалын дагуу төрийн өндөрлөгүүд сурын талбайд ирж, сум тавьдаг. Дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар сур, шагайн талбайд зочилж, цэц мэргэнээ сорилоо. 

Үндэсний сурын харваа өнөөдөр /2019.07.11/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top