Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням, Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нарын тэргүүтэй хүчит 512 бөх энэ жилийн баяр наадамд зодоглож байна.
Нэгийн давааны төгсгөлд аймгийн начин цолтнууд оноолт тааран, барилдаж байна.
Энэ даваанд улсын начин Д.Цогзолдорж, Ж.Оргил, Б.Сугаржаргал, Л.Лха-Очир, Д.Зоригт нарын улсын цолтнууд өвдөг шороодлоо. Эдгээр бөхчүүдээс улсын начин Л.Лха-Очир өрсөлдөгч бөхтэйгөө барилдаж амжилгүй наадмаа дуусгалаа. Бөхийн барилдааны дүрмийн дагуу түүнийг цагтаа талбайд гарч, барилдаан эхлүүлээгүй гэх шалтгаанаар хасчээ. Түүний барилдах дүйзийн барилдаан эхэлснээс хойш найман минут хүлээсний эцэст наадмын комисс ийм шийдвэр гаргажээ.
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 17.10 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 10 )
Зөв л дөө. Пээдийсэн юмнууд лбайдаг шүү..
бусад нь ирчихээд байхад ирээгүй бол ѳѳрийнх нь буруу. Зѳв шийдвэр гаргажээ.
Зөв ш дээ.Бөхчүүд жаахан хариуцлагатай жудагтай бх хэрэгтэй ш дээ.Сумогоос жишээ аваач.
ert garsan ch zamiin tvgjiree taaraad svvldee buugaad har guijeeree l irsen gesen shde. haramsaltai bvten jil zuwhun ene naadamd barildah gej l beltgel hiisen bga shde. haramsaad bhiin sain buh shu.
Зөв шийджээ,наадамчин олноо,төрөө,эцсийн эцэст өөрийгөө хүндлэх хэрэгтэй шүү дээ! Бусад бөхчүүд бэлэн байхад яагаад ганц өдөр,нээлтийн өдөр биеэ бэлтгэж чаддаггүй юм,шударга шийдвэр гаргажээ.
Лхаочир сайн бөх гэхдээ наадамчид үзэгчдыг хүндлэх ёстой одоо яая гэхэв
Арай хатуу дүрэм бна спортыхон ийм мэтийн хууль дүрмийг даваад гарна 76 аад хоцорвол ингэж хасах хуультай болвол бүгэд .......
Арай хатуу дүрэм бна спортыхон ийм мэтийн хууль дүрмийг даваад гарна 76 аад хоцорвол ингэж хасах хуультай болвол бүгэд .......
zuw shiidsen bayna .