Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 360 эрэгтэй харваач, 180 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьж байна.
Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяр “Нар, хур тэгширсэн сайхан наадам болж байна. 780 харваач наадамд оролцох хүсэлт тавьснаас Улсын аварга шалгаруулах тэмцээний онооны эрэмбээр 540 харваачийг сонгож оролцууллаа. Харваачид сэтгэлзүйн хувьд тогтвортой байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд дандаа хур бороотой байсан. Энэ жил нар, хур тэгширсэн сайхан өдөр болж байгаа учраас харваачдын оноо өндөр гарч байна. 20 суманд 20 оносон харваач олон байна. Энэ жил 104 шинэ залуу харваач бүртгүүлсэн” гэлээ.
БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНД:
Сурын харвааны дүн маргааш /2019.07.12/ гарна.
Сэтгэгдэл ( 0 )