НААДАМ 2019: Ерөнхийлөгч Х.Баттулга есөн сум тавьж, нэг онолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Сурын харвааны талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар зочиллоо.

Тэд сурын талбайд цэц, мэргэнээ сорьж буй харваач, наадамчин олонтой мэндчилэн, морьтон харваачдын үзүүлбэрийг үзэж сонирхсон юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар уламжлалын дагуу сум тавьж, монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлсэн юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга “Наадамчин олондоо сурын талбайгаас дахин мэндчилж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Уламжлал ёсоор сурын талбай дээр ирж, сум тавихдаа их догдоллоо” гэсэн юм.

БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНД:

  • Дархан мэргэн 3
  • Даяар дурсагдах мэргэн 2
  • Даян мэргэн 6
  • Улсын мэргэн 17
  • Хүндэт мэргэн 4
  • Гоц харваач 11
  • Гарамгай харваач 13
  • Спортын мастер, аймгийн мэргэн 186
  • Спортын мастер 100
  • Спортын дэд мастер 71 гээд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top