ИХ НАС: Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Ардын Хувсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан их насны уралдаанд бүртгүүлсэн морьдоос 271 морьд гарааны зурхайнаас нэгэн зэрэг хөдөлж, хурд шандсаа сорьсноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор хурдалж, торгон жолоогоо өргүүллээ. 


АЙРГИЙН ТАВД
 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор

2. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар

3. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр

4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай Д. Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top