ХОЁРЫН ДАВАА: Аварга О.Балжинням өвдөг шороодлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын начин Д.Цогзолдорж, Ж.Оргил, Б.Сугаржаргал, Л.Лха-Очир, Д.Зоригт нарын улсын цолтнууд өвдөг шороодсон бол энэ даваанд улсын аварга О.Балжинням, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Л.Цэвээн, Л.Цэрэнтогтох, Ж.Отгонбаяр, Г.Олзгэрэл, Б.Баянжаргал, Л.Гантулга, Ч.Баянмөнх, С.Багахүү, С.Батсуурь, Б.Сумъяа, Б.Бадамсүрэн, Б.Дэлгэрсайхан, Л.Шинэбаатар, Г.Ганжад, Ж.Дагва-Очир, Ш.Дарханбат нар болон баяр наадмын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар улсын начин цол хүртсэн Э.Эрдэнэхүү нарын улсын цолтнууд учраа бөхдөө унаж, тэдний хувьд энэ жилийн наадам дууслаа. 

Бөхийн барилдааны гурван даваа маргааш /2019.07.12/ 09.00 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top