ДӨРВИЙН ДАВАА: Р.Пүрэвдагва, Н.Түвшинбаяр нар өвдөг шороодлоо

Б.Туяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. 

Дөрвийн давааны эхэнд аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат нар болон улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай, Э.Энхбат нар даваагаа ахиулаад байна.

Харин энэ даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, наадамд дээгүүр барилдах бөхөд тооцогдож байсан улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр нар өвдөг шороодлоо. 



ДӨРВИЙН ДАВААНЫ ОНООЛТ
 

  1. Дархан аварга Г.Өсөхбаяр – Цэргийн заан О.Батжаргал
  2. Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн заан Н.Энхжаргал
  3. Улсын аварга Г.Эрхэмбаяр– Аймгийн заан Э.Энх-Амгалан
  4. Улсын аварга Н.Батсуурь –  Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
  5. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Э.Сумъяабат
  6. Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Аззаяа
  7. Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн арслан П.Батсүх
  8. Улсын арслан Ц.Содномдорж  – Аймгийн арслан Т.Сайханжаргал
  9. Улсын арслан Р.Пүрэвдагва  – Аймгийн арслан Ц.Сандагдорж
  10. Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Бат-Орших
  11. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Н.Мустафа
  12. Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Аймгийн арслан П.Мөнхбат
  13. Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Т.Ядамсүрэн
  14. Улсын заан Б.Сайнбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
  15. Улсын заан М.Өсөхбаяр – Аймгийн арслан Ж.Нямсүрэн
  16. Улсын заан Б.Батмөнх – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  17. Улсын заан Н.Түвшинбаяр  – Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  18. Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Отгонбаатар
  19. Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Н.Хүрэлсүх
  20. Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан Б.Амгаланбаатар
  21. Улсын харцага О.Хангай - Аймгийн арслан М.Бямбадорж
  22. Улсын харцага Н.Золбоо - Аймгийн арслан Б.Бадамгарав
  23. Улсын харцага Г.Мөнгөнбаатар - Аймгийн арслан А.Давааням
  24. Улсын харцага Т.Бэгзсүрэн - Аймгийн арслан Б.Тайван
  25. Улсын начин Э.Энхбат - Аймгийн арслан А.Отгонбаатар
  26. Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Аймгийн арслан Б.Орхонбаяр
  27. Улсын начин Б.Амарзаяа - Аймгийн арслан Э.Ууганбаяр
  28. Улсын начин Ц.Одбаяр - Аймгийн арслан Э.Мөнхбаатар
  29. Улсын начин Б.Батжаргал - Улсын начин Д.Цэрэнтогтох
  30. Улсын начин Б.Ганхуяг - Улсын начин Д.Тамир
  31. Улсын начин Д.Анар - Улсын начин Б.Серик
  32. Улсын начин Д.Амарсайхан - Улсын начин Б.Чимэдвандан


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top