НААДАМ 2019: Шагайн харваан ахмадын аварга удахгүй тодорно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваан асраас Zindaa.mn шууд сурвалжлага хүргэж байна. 

Баяр наадмын шагайн харваанд өмнөх онд 70 гаруй баг оролцож байсан бол энэ жил 80 гаруй болж нэмэгдсэнээс гадна оролцогчдын идэвх, авьяас чадвар жилээс жилд нэмэгдэж байгааг шүүгч нар онцолж байлаа. 

Нийт 86 багийн 688 тамирчин шагайн харваанд өрсөлдөж байгаагийн хамгийн залуу харваач 16 настай Н.Өсөхбаяр бол хамгийн ахмад настай нь 86 настай н.Дагвадорж гуай аж. Одоо ахмадын харвааны алт, мөнгөн медалийн төлөөх харваа эхлэх гэж байна.


БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top