Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 254 даага бүртгүүлснээс 200 орчим нь уралдаж байгаа юм. Төрийнхөө баяр наадамд шандас сорихоор газар, газраас ирсэн 200 орчим хурдан даага 11 км зайд уралдлаа.
Түрүү магнай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр даага,
Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,
Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,
Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,
Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага хурдаллаа.
Сэтгэгдэл ( 0 )