Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВЫН ДАВАА үргэлжилж байна. Тавын даваанд улсын аварга, арслан, гарьд, заан, начингуудаас гадна аймаг, цэргийн цолтой 12 бөх шалгарч үлдсэн юм.
Тавын давааны эхэнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар нар МОНГОЛ УЛСЫН НАЧИН цолны болзол хангалаа.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр 21 настай. Тэрбээр 2018 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Үндэсний баяр наадмын өмнөхөн Сэлэнгэ аймгийн баяр наадамд дахин түрүүлж, аймгийн ХУРЦ АРСЛАН цол хүртсэн юм. Түүний хувьд улсын наадамд анх удаа барилдаад, ийн цол нэмлээ.
ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )