ТАВЫН ДАВАА: Заан Н.Жаргалбаяр, харцага О.Хангай нар өвдөг шороодлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВЫН ДАВАА үргэлжилж байна. Тавын даваанд улсын аварга, арслан, гарьд, заан, начингуудаас гадна аймаг, цэргийн цолтой 12 бөх шалгарч үлдсэн юм.

Одоогоор Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул А.Давааням нар МОНГОЛ УЛСЫН НАЧИН цолны болзол хангаад байна. 


ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ
 

  1. Улсын аварга Ч.Санжаадамба - Цэргийн заан О.Батжаргал
  2. Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар 
  3. Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
  4. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан П.Мөнхбат
  5. Улсын арслан П.Бүрэнтөгс - Аймгийн арслан Д.Бадамгарав
  6. Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Н.Мустафа
  7. Улсын арслан Ц.Содномдорж - Улсын начин Ц.Одбаяр
  8. Улсын гарьд Б.Гончигдамба - Аймгийн арслан Б.Тайван
  9. Улсын заан Н.Жаргалбаяр - Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  10. Улсын харцага Б.Бат-Өлзий - Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  11. Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  12. Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан А.Давааням
  13. Улсын харцага О.Хангай - Улсын начин Д.Цэрэнтогтох
  14. Улсын начин Э.Энхбат - Улсын начин Б.Амарзаяа 
  15. Улсын начин Д.Анар - Улсын начин Д.Амарсайхан 
  16. Аймгийн арслан Б.Орхонбаяр - Аймгийн арслан Ц.Сандагдорж


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.97) 2019 оны 07 сарын 12

Анар Бат-Өлзийгөөр давсанда мэдээлэлээ зөв оруулж байгаач

0  |  0
Top