Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ЗУРГААГИЙН ДАВАА өндөрлөлөө. Зургаагийн даваанд тунаж барилдсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Доржийн Анар өрсөлдөгчөө давж, УЛСЫН ХАРЦАГА цолны болзол хангалаа. Д.Анарын хувьд 2016 онд тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан Ш.Мөнгөнбаатарыг (Улсын харцага) давж, улсын начин цол хүртэн, харцага цолны төлөө аймгийн арслан Б.Бат-Өлзийд (Улсын харцага) өвдөг шороодож байсан юм. Ийнхүү тэрбээр гурван жилийн дараа Б.Бат-Өлзийтэй дахин зургаагийн даваанд таарч, харцагыг давж, ХАРЦАГА цол хүртлээ .
ЗУРГААГИЙН ДАВААНЫ ДҮЙЗ
- Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн арслан А.Давааням
- Улсын аварга Н.Батсуурь – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Н.Баярбаатар
- Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын начин Э.Энхбат
- Улсын арслан Э.Оюунболд - Аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Улсын арслан Ц.Содномдорж - Аймгийн арслан Б.Орхонбаяр
- Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын харцага Б.Бат-Өлзий - Улсын начин Д.Анар
ШИНЭЭР УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар
- Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ,
- Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Давааням
ШИНЭЭР УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРТСЭН БӨХ
- Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )