Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шигшээ тоглолт өнөөдөр /2019.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэн дэх шагайн асарт боллоо. Шагайн харваанд нийт 96 багийн 700 гаруй харваач мэргэнээ сорьж, шигшээ тоглолтод “Улаанбаатар төмөр зам” болон “АПУ” компанийн баг шалгарч үлдэн түрүү байрын төлөө өрсөлдсөн юм. Энэ жилийн шагайн харваанд оролцсон хамгийн залуу тамирчин нь 16 настай н.Өсөхбаяр бол хамгийн ахмад тамирчин нь 86 настай М.Дагвадорж гуай байлаа.
Өмнөх жилийн шагайн харваанд 70 гаруй баг оролцож байсан бол энэ жил оролцогч багуудын тоо өсч, харваачдын нас залуужиж, жил ирэх бүрт харваачдын ур чадвар нэмэгдэж байгааг тэмцээнийг зохион байгуулагчид хэлж байв.
Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын шагайн харваанд ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцсоноос
Энэ жилийн баяр наадамд улсын цолтой 300 гаруй харваач оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )