ДОЛООГИЙН ДАВАА: Шөвгийн дөрвөн бөх тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВАА өндөрлөлөө. Энэ даваанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба нар давж, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ. 


УЛСЫН АВАРГА НАМСРАЙЖАВЫН БАТСУУРЬ 
 

  • 1987 онд Увс аймаг төрсөн. Жүдо бөхийн ОУХМ. 
  • 2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж, аймгийн начин цол хүртсэн
  • 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн. 
  • 2014 онд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2018 онд Улсын аварга Ч.Санжаадамбаар ес давж, Улсын аварга цол хүртсэн.

УЛСЫН АРСЛАН ЭНХТӨГСИЙН ОЮУНБОЛД 

  • 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 
  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны улсын наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. 
  • 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч. "Өсөх идэр" чимэг хүртсэн. 

УЛСЫН АРСЛАН ЦЭДЭВИЙН СОДНОМДОРЖ

  • 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.
  • 2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж,  Аймгийн арслан цол хүртсэн
  • 2009 онд Улсын наадамд 5 давж, Улсын начин цол хүртсэн.
  • 2011 онд Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол тус тус хүртсэн.
  • 2017 онд Улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2018 онд Улсын их баяр наадамд 6 давж, "Үлэмж дэлгэрэх" чимэг хүртсэн.

УЛСЫН ГАРЬД БАТНАСАНГИЙН ГОНЧИГДАМБА

  • 1985 оны нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн.
  • Улсын баяр наадамд 2006 онд анх удаа зодоглосон. 
  • 2007 онд Завхан аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2011 онд Улсын наадамд 5 давж, Улсын начин цол хүртсэн.
  • 2013 онд Улсын наадамд 8 давж, Улсын гарьд цол хүртсэн.
  • 2014 онд Улсын наадамд 6 давж, шөвгөрсөн.
  • 2015 онд Улсын наадамд 7 давж, шөвгөрсөн.
  • 2016 онд Улсын наадамд 6 давж, шөвгөрсөн.

ДОЛООГИЙН ДАВАА
 

Улсын аварга Ч.Санжаадамба - Улсын гарьд Б.Гончигдамба 

Улсын аварга Н.Батсуурь - Улсын аварга С.Мөнхбат 

Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын арслан Ц.Содномдорж

Улсын арслан Э.Оюунболд - Улсын начин Д.Анар



ШИНЭЭР УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД
 

  1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном
  2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр
  3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар 
  4. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ,
  5. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Давааням 


ШИНЭЭР УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРТСЭН БӨХ
 

  1. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар. 

Д.Анарын хувьд 2016 онд тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан Ш.Мөнгөнбаатарыг (Улсын харцага) давж, улсын начин цол хүртэн, харцага цолны төлөө аймгийн арслан Б.Бат-Өлзийд (Улсын харцага) өвдөг шороодож байсан юм. Ийнхүү тэрбээр гурван жилийн дараа Б.Бат-Өлзийтэй дахин зургаагийн даваанд таарч, харцагыг давж, ХАРЦАГА цол хүртлээ .



ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top