Б.Бат-Эрдэнэ: Шавь маань аваргуудын эгнээнд орж ирлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Улсын аварга цол хүртээд байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан юм. 

Э.Оюунболдыг аварга цол хүртсэний дараа Хэнтий аймгаас 30 жилийн дараа дахин аварга төрлөө гэж нутгийн зон олон нь баярлан бахдаж байна. 1989 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Улсын наадмын түрүүг авч, Монгол Улсын аварга цолыг хүртэж байсан. Дараа жил нь буюу 1990 онд дахин түрүү авч Дархан аварга цолоор дархлагдсан билээ. 

Өдгөө Хэнтий нутгаас аварга төрсөнд баярлан бахдаж суугаа олон хүний нэг нь яах аргагүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин,  Үндэсний бөхийн Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Тэрбээр шинэхэн аварга Э.Оюунболдыг цолоо авмагц баяр хүргэн, үнссэнийг цэнхэр дэлгэцээр наадамчин түмэн бахдан харсан.

Харин дараа нь тэрбээр өөрийн сошл хуудастаа "Шавь маань Төрийн их наадамд хоёр дахь удаагаа түрүүлж Аваргуудын эгнээнд орж ирлээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Дашрамд дурдахад, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Өглөөний сонин"-д өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншаарай.  

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(112.72.12.9) 2019 оны 07 сарын 14

Оюунболдыг түрүүлэн гэж би мөнө ч олон хүнд хэлсэн нэг ч хүн намайг дэмжээгүй миний бодол зөв баысанд урмыг минь хугалаагүй шинэ аваргад бачрлалаа

0  |  0
Хучны бөх үзэгч(203.91.115.42) 2019 оны 07 сарын 17

Өөхөн бөмбөөлэй араг сэгсээхэй..! Бөх үзэх дур гутав..

0  |  2
Хучны бөх үзэгч(203.91.115.42) 2019 оны 07 сарын 17

Өөхөн бөмбөөлэй араг сэгсээхэй..! Бөх үзэх дур гутав..

0  |  1
Хучны бөх үзэгч(203.91.115.42) 2019 оны 07 сарын 17

Өөхөн бөмбөөлэй араг сэгсээхэй..! Бөх үзэх дур гутав..

0  |  1
DR. PRADHAN(105.112.56.126) 2019 оны 07 сарын 16

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  2
зочин(59.153.115.179) 2019 оны 07 сарын 13

шал мангар царайтай хоёр тэнэг

0  |  2
Top