Долоодугаар  сарын 17-нд болох сарны хагас хиртэлт Монголд ажиглагдана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Долоодугаар сард тохиосон болон тохиох  Одон орны сонирхолтой үзэгдлүүдийн талаар хүргэе.


Долоодугаар сарын 2:  Нарны бүтэн хиртэлт болсон. Бүтэн хиртэлт үргэлжлэх хугацаа дөрвөн  минут 37 секунд байв. Аргентин, Чили, Номхон далайн өмнө зүгийн нутгуудад ажиглагдсан бөгөөд манай оронд ажиглах боломжгүй байсан.

Долоодугаар  сарын 10:  Санчир гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 1,35 тэрбум км зайнд орших бөгөөд бүхэл шөнийн турш ажиглах боломжтой байсан.

Долоодугаар  сарын 17:  Сарны хагас хиртэлт болно. Хиртэлт  Европ, Африкийн ихэнх газруудаас гадна манай Монгол Улсад ажиглагдана. Хиртэлт 04 цаг 05 минутад эхэлж 05 цаг 33 минутад хамгийн их хэмжээндээ хүрээд 07 цаг 02 минутад төгсөнө. Энэ өдөр Улаанбаатарт Сар 21 цаг 11 минутад мандаад 05 цаг 11 минутад жаргана. Иймээс Улаанбаатарт энэ хиртэлтийн  эхлэлийг ажиглаад төгсгөл хэсгийг харах боломжгүй.

Долоодугаар сарын 20:  Саран дээр анх Аполлон 11 сансрын хөлгөөр буусны 50 жилийн ой.

Долоодугаар  сарын 25:  Хамгийн анхны эмэгтэй нисгэгч С.Е.Савицкая задгай сансарт гарсны 35 жилийн ой.

Долоодугаар  сарын 28-29: Зүүн Дельта-Акварид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь долоодугаар  сарын 12-ноос наймдугаар  сарын 23-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хумхын одны орд байх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top