Өнөө жилийн наадмын чимэг, цахиур хагалсан хүчтэнүүдийн нэгийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга" БТДС-ийн оюутан Баярсайханы Орхонбаяр гэдэгтэй наадамчин олон санал зөрөхгүй биз ээ.
Улсын наадамд анх удаа зодоглоод, 21 насандаа улсын начин цол хүртсэн Б.Орхонбаяр өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болж байв. Улмаар энэ жилийн баяр наадмаас хэдхэн хоногийн өмнө дахин Сэлэнгэ нутгийнхаа наадамд түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн.
Бөх сонирхогчдын анхаарлын төвд орж ирсэн залуу начинг наадамчид хэдийнэ цаашид цолоо ахиулж барилдах начин хэмээн урамшуулж, “Бие хаа, барилдааны гавшгай байдал зэргээрээ улсын арслан Ц.Содномдоржтой адил юм. Дараагийн Ц.Содномдорж. Хоёулаа хурц арслангаас цол нэмж эхэллээ... Арван жилийн өмнөх Со л нүдэнд харагдаад байна” гэхчлэн бичиж, арслан, начин хоёрын адил дээл, малгайтай зургийг ч эвлүүлж тавьжээ.
Улсын арслан Ц.Содномдорж 12 жилийн өмнө Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2007 онд аймагтаа дахин түрүүлж, хурц чимэг нэмэн, улмаар одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны Улсын баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртэж байжээ.
Шинэхэн начин Б.Орхонбаяр “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 95 кг жинтэй, 180 см өндөр.
Бэлтгэл сургуулилтаа 2015 оноос хойш өнөөг хүртэл улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж байна.
Сэтгэгдэл ( 11 )
Амжилт хүсье монгол бөхий ёс жудагийг хайроаж хамгаалж яваарай 90 онрос өмнөх бөхчүүд жудагтай байсан гэж боддог
арслан СО ийн хүү юм биш үү
Сэлэнгэ аймгийн бөхчүүдийн 50-аас илүү хувь нь Увсынх гэдгийг хүн бүр л мэдийшдээ. Тухайлбал Улсын заан Жаргалбаяр, улсын харцага Одгэрэл, улсын начин өндөр Баянмөнх, улсын харцага Өсөх-Ирээдүй гэх мэт
yu soliortsgood bgn selenge aimag tsagaannuur sumiin unagan huuhed
Сэлэнгэ ээрээ л дуудуулж яваарай.Увсынх гээд хуцаад эхлүүл ард түмэн нулимна шүү
Aav, eej ni Uvsiinkh sh dee.
Uvsiin khuukhed gesen .
Орхонбаяр хөвсгөлд төрсөн байхаа сайн судалж байж бичиж баймаар юм