Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав мөнх бусыг үзүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 15

(1952-2019)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсч, Монголын их урлагийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн билээ. 

Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг 20 орчим киноны хөгжим болон найруулагч, зохиолчоор ажилласан, дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан, Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг байлаа.

Их хүмүүний эгшиглүүлсэн аялгуу бүхэн Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд эгшиглэн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, ойр дотны бүхэнд, урлагийн их гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kárteńbaı(185.100.227.152) 2025 оны 03 сарын 13

Ум сайн амгалан болтугай!

1  |  0
zochin(122.201.23.84) 2025 оны 03 сарын 13

ум маани бадми хум. Сайхан аялгуунууд бүтээсэн мундаг хүн байж дээ

1  |  0
varane(150.129.140.160) 2025 оны 03 сарын 13

Шагнал аваад л бурхан болдог болж дээ.

1  |  0
Zochin(150.129.142.38) 2025 оны 03 сарын 13

UM MA NI BAD ME HUM.

1  |  0
unshigch(31.164.61.250) 2025 оны 03 сарын 13

eronhiilogch Tand ich bayarlalaa. mundag saihan hyniig amjij hodolmor byteeliig ni ynelsen baina. setgeld honogshson olon saihan hogjmiig ni bid martah ychirgyi. RIP.

2  |  0
Пүүжий(202.179.31.101) 2025 оны 03 сарын 13

Манай ерөнхийлөгч мэдрэмжтэй ханджээ. Ум мааний бад мэ хом!

2  |  0
12(66.181.189.189) 2025 оны 03 сарын 13

(1985-2019) gesniig Redatsiinxan xaraad zaschikhaarai

1  |  0
harhun(202.21.109.99) 2025 оны 03 сарын 13

um sain amgalan boltugai

1  |  0
Иргэн(66.181.161.17) 2025 оны 03 сарын 13

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум. Ум сайн амгалан болтугай

1  |  0
Би(202.126.88.227) 2025 оны 03 сарын 13

Мундаг суут зохиолч байлаа. Таны аялгуу бидний зүрхэнд

1  |  0
Zochin(202.9.42.66) 2025 оны 03 сарын 13

1985- 2019

1  |  2
Иргэн(202.9.44.191) 2025 оны 03 сарын 13

СҮүлийн үед өвгөчүүл шагнал авангууд явчихдаг боллоо жэнко хараагаад бга юму хаашайн Таталдаад өгчихгүй

2  |  6
Х(202.170.70.242) 2025 оны 03 сарын 13

1983 онд төрсөн гээд буруу бичсэн байна

1  |  0
...(66.181.180.147) 2025 оны 03 сарын 13

Ум мани бадми хум. Дээд оноо засаарай!!!

2  |  1
УМ МА НИ БАД МЭ ХУМ(66.181.161.51) 2025 оны 03 сарын 13

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

1  |  0
Монгол(66.181.182.77) 2025 оны 03 сарын 13

УМ МАНИ БАДМИ ХУМ

1  |  0
Close menu