Монгол Улсын цэвэр усны хамгийн том нөөц Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх, хамгаалах зорилгоор “Далай ээж” эко аян зохион байгууллаа.
Аянд Монголын болон улсын зураач, дуучин, хөгжимчид, байгаль хамгаалагч, идэвхтэн судлаачлаас бүрдсэн 50 хүн нэгдэж, урлаг соёлын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Мөн энэ сарын 14-нд Хөвсгөл нуурт “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр урлагийн тоглолт хийж, “Далай ээж”-ээ хамгаалахыг уриаллаа.
Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг. Гэтэл өдөр ирэх тусам цэнгэг нуур маань бохирдсоор... Ойр орчимд нь уул уурхайн ажил эхлүүлж, машинаа живүүлэх зэргээр далай ээжээ бохирдуулсаар байгаа нь харамсалтай. Энэ бүхнийг иргэдэд ойлгуулж, хамгаалах зорилгыг уран бүтээлчдийн нэгдсэн "Далай ээж" аян агуулж байгаа юм.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Ойр хавьд нь байгаа тэр олон гэр асуудлуудыг цэгцлэхгүй бол болохгүй байхаа