Цагдаагийн Дэд хурандаа Э.Оюунболдод хүндэтгэл үзүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд  Монгол улсын АВАРГА цол хүртсэн билээ. Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.17/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд боллоо.

Монгол улсын аварга, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм. "Аварга" дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж, улсын харцага болсон байна. 

2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн, улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны түрүү бөх Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1989  онд  Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.

Тэрбээр:

  • 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 
  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч, "Өсөх идэр" чимэг хүртсэн. 
  • 2019 оны Улсын их баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доромжил(202.126.89.127) 2019 оны 07 сарын 17

Баатаржав даргаа цагдаагийн байгууллагын хуулиа зөрчихөө болио.дэслэгч 3,ахлах дэслэшч 3 жил,ахмад 4 жил хошууч 4 жил зүүж байж дэд хурандаа зүүх хуультай.энгийн сургууль төгссөн хүн курст сууж байж офицер болох гээд нарийн хуульчилсан цол.халуун хүйтэнд цаг наргүй илүү цагаар цалин мөнгөө хасуулан барин ажилладаг олон алба хаагчид наад цолыг чинь 40 гарч байж л зүүдэг байх.хуулиа мөрд

0  |  0
Top