Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, үүнд зориулан 1639 онд “Халх долоон хошуу” наадам хийснээс даншиг буюу “Бат оршил өргөсөн” хэмээх энэхүү дэг жаяг уламжилсан гэж үздэг. Түүнээс хойш 300 гаруй жилийг дамжин ирсэн ч дундаа нэлээд их тасарч байсан Даншиг наадмыг сүүлийн дөрвөн жилд Хүй Долоон худагт Гандантэгчэнлин хийд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран аялал жуулчлалын өдрүүд болгон өргөжүүлж, улмаар монголчуудын тусгаар тогтнол, өв соёлоо дээдлэн хүндэтгэх, дэлхийд Монголын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх ёслол болгон тэмдэглэж ирсэн.
Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам. Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлал, Мандал өргөх, Их Очирваань шүтээний тахилга, язгуур урлагийн тоглолт, эрийн гурван наадам, жороо морины үзүүлбэр, аялал жуулчлал, шашин соёлын эд зүйлсийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг тул гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай баяр болжээ.
“Даншиг наадам- Хүрээ цам 2019” шашин соёлын наадам ирэх сарын эхний долоо хоногийн амралтын өдөр болохоор товлосон байсан боловч нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уг албанд томилогдохоосоо өмнө “Мянгахан жуулчинд зориулж Даншиг наадам зохион байгуулахад энэ жил хөрөнгө зарцуулахгүй” гэж хатуухан мэдэгдэж байсан. Энэ жилийн тухайд Даншиг наадам хийх эсэхийг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Мөнхбаатараас тодруулахад "Шийд хараахан гараагүй байна" гэлээ.
Одоо шийдээд ч оройтсон биз ээ. Учир нь тов нь тодорхойгүй, болох эсэх нь бүрхэг арга хэмжээ, эвентийг зорьж, төлөвлөж ирэх жуулчин гэж байхгүй байх. Жил бүр 21 аймгийн дацан хийдийн лам нар хуран чуулж, номын мэргэд ном хаялцаж, түүхэн уламжлал, шашин соёлоо гайхуулан гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Даншиг наадам дарга нарт дарагдав уу, данс мөнгөнд хавчигдав уу?
Бодлого боловсруулагчид “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж олон жил ярьж ирсэн. Дэлхийгээр дүүрэн аялан жуулчлагчид хэрэн хэсч байна. Тэднийг олох тийм ч хэцүү биш. Харин тэднийг урьж авчраад үзүүлж харуулах контент, эвент арга хэмжээ бараг алга. Бас тэдэнд үзүүлэх үйлчилгээний дэд бүтэц алга. Ийм үед үзэгч, хэрэглэгчээ олоод хэлбэршиж явсан контентийн нэг нь дэлхийд Монголоос өөр хаана ч олж үзэхгүй монгол цам, даншиг наадмын дэг ёс байлаа.
Өдгөө хотын дарга НИТХ-ын дарга байхдаа “Тэр наадамд төрийн албан хаагчид, хотын захиргааны ажилчид л гэр бүлээ хүчээр аваачиж, хэмхэрхий сандал дээр суулгана. Өөр зүйл байхгүй. Та нар арай жаахан өөр зүйл сэтгэ, шинэ зүйл хий. Би наадахыг чинь дэмжихгүй” хэмээн хэлж байлаа. Уг нь дарга ч бас өөрөөр сэтгэж болно шүү дээ.
Энэ арга хэмжээг улам бүр хөгжүүлэх, үзэгч, жуулчид татах, ашиг орлоготой болгох нь бодлого тодорхойлогч даргын асуудал болохоос биш өв соёл тээж ирсэн Даншиг наадмын буруу биш билээ.
Даншигт 200 сая төгрөг зарцууллаа гэхэд 200 жуулчны үлдээсэн мөнгөтэй дүйнэ
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Бямбажаргалаас Даншиг наадмын түүхэн уламжлалын тухай тодруулсан юм.
-Даншиг наадмын түүхэн уламжлалын тухай ярина уу. Энэ наадмыг хийснээрээ улс орон, ард түмэнд ямар ямар ач тустай вэ?
-Манжийн хаанд даншиг өргөж дулдуйдаж байсан гэх хүмүүс их байдаг ч Манж Монголд орж ирэхээс өмнө Батмөнх Даян хааны хүү Гэсрэнз хун тайжид Даншиг өргөх буюу Бат оршил өргөж байжээ. Энэ нь төр нь бат, түмэн ард нь амгалан тайван байхын бэлгэдэлтэй.
-Наадмын үеэр үйлддэг зан үйлийн талаар тайлбарлана уу?
-Дэлхий дахин нэг үе шинэлэг зүйл сонирхдог байж байгаад үндэстний түүхэн уламжлалт зан үйл, ёс заншлыг илүүтэй чухалчилдаг болжээ. Даншгийн үеэр монголчуудыг дааж явдаг сахиус бурхан Очирвааниа тахиж Монголынхоо заяа буяныг даатгадаг. Цам харайх гэдэг бол цамын бүжиг харуулж буй мэт боловч Ганданд лам нар хурлаа хурж тарнийн нууц шидийг бүрэлдүүлж байдаг. Бурхдыг дайснаа дарж байгаа, амьтны тусыг үйлдэж буйг харуулсан бэлгэдэлтэй. Мөн түүнчлэн байт харваа, жороо морины үзүүлбэр зэрэг ард түмний дунд бүдгэрэн балрах дөхсөн эртний соёл уламжлалаа аль болох үзүүлэхийг зорьдог.
-Жил бүрийн Даншиг наадмыг гадаад улс орноос хэчнээн тооны жуулчин ирж үзэж сонирхож байсан бол?
-Наймдугаар сар гэдэг байгаль дэлхий, цагаан идээ, мал амьтан, жимс ногоо тэгширч боловсорсон үе байдаг. Энэ үеэр Даншиг наадмыг үзэхээр 2000-3000 жуулчин ирдэг гэсэн тоог Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас өгсөн. Нэг жилийн наадамд 200 сая төгрөг зарцууллаа гэхэд 200 жуулчны Монгол Улсад оруулж буй мөнгөтэй дүйнэ. Энэ мөнгө нэг бөхөд өгч байгаа машины л үнэ шүү дээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэрбумын өртөг зардал гарсан гэдэг бол ташаа ойлголт шүү. Аялал жуулчлалын байгууллагуудаас асууж тодруулж байгаа зүйл нь Даншиг наадам болох уу гэдэг асуулт. Жуулчид энэхүү наадмыг үзэхээр төлөвлөн ирдэг болжээ гэж харж байна.
-Гандантэгчэнлин хийдэд Нийслэлээс шийдтэй хариу өгсөн үү?
-Өгөөгүй. Бурхан шашны сүм хийдүүдийн зүгээс бид наадмаа зохион байгуулахад бэлэн, уг нь өдийд хөтөлбөр тов нь гарчихсан, бэлтгэл ажил нь эхэлчихсэн байдаг юм л даа.
-Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санхүүжүүлэх боломжгүй бол бурхан шашны байгууллагууд хамтраад зохион байгуулж болдоггүй юм болов уу?
-Тийм зүйл яригдаагүй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 22 )
Амарсайхан 2018 онд даншиг хийхэд их дургүйцаж байсан хүн шүү дээ. Тэр хүслээ гүйцээж байгаа юм.
hii3
ЯАГААД ДАНШИГ ХИЙХГҮЙ ГЭЖ, ДАНШИГ НААДАМ НЬ НЭГ ТАЛААС ӨӨРИЙН ГЭСЭН ЁС УЛАМЖЛАЛТАЙ ТУСГААР ТОГТНОСОН УЛС ҮНДЭСТНИЙ СОЕЛ ИРГЭНШЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ, ҮҮНИЙГЭЭ ЖУУЛЧДААР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙД МЭДРҮҮЛЭХ, МӨН ЖУУЛЧДЫН МӨНГИЙГ УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛАХ БОЛОМЖ БАЙТАЛ ТӨР ЗАСАГ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ДЭМЖИХГҮЙ БАЙГАА НЬ МОНГОЛ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ СААРУУЛАХ ДАЛД ДААЛГАВАРТАЙ НӨХДҮҮД ГЭЖ ХАРАГДАХААР БАЙНА. ИЙМ ХҮМҮҮС БИДНИЙ ДЭЭР БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ ,АРД ТҮМЭН БОДМООР ВМ БАЙНА ДАА
Ene danshig yamar ur ashigtai we ??? Danshig hiijiin gej heden zuun say tugrug tsatsaj bsnaas teruugeeree hotoo tohijuulah ni alsdaa ur uguujtei. Mongoliin bayar 330 sumiin bayar, surguuliin oi, 21 aimgiin bayar geh zergeer heden 10 terbumiig ur ashiggui naadamlaj unguruuj bna. Ene ih munguur 1 uildver barival heden hun ajild oroh bol ?????
7 сарын 11 наадам бол Даншиг наадмын үргэлжлэл. Оросын Коммунистууд шашны үйл явдлыг хассан түүхтэй. Оросын КОЛОНИ сэтгэхгүйгээсээ салаагүй Оркууд. Орос Хужаагын коммунистууддаа дээрлхүүлээд явж байхдаа таарсан гуйлагчид.
Даншиг наадам Манжынх гэж хуцдаг түүхийн мэдлэггүй тэмбүүнүүдэд түүх заая. Даншиг наадмыг 1639 онд хийж эхэлжээ. Харин Ойрдын Богд Галдан 1688 онд Халхыг довтолжээ. 1696 онд Манж нар Ойрдын цэргийг дарах нэрээр Халхыг эзэлсэн түүхтэй.
бас нэг наадмаар одоо яах вэ. ажлаа хийцгээе моншнууд минь
Лам нар төр засгийг унагаана гээд ордны үүдэнд ном уншаад л явсан. Даншиг хийвэл засаг төр онхолдох вий
Лам нар тарниа хөгжөөж дайснаа дарах шидийг хуралдуулдаг гэсэн байна. Хувьсгалт нам үүнээс айсан байлгүй дээ. Хувьсгалчид хэзээ ч өмнөхөө мартахгүй болтой. Иргэд үүнийг ингэж л ойлгож хүлээж авлаа даа. Өөр юу л байв гэж
Лам нар тарниа хөгжөөж дайснаа дарах шидийг хуралдуулдаг гэсэн байна. Хувьсгалт нам үүнээс айсан байлгүй дээ. Хувьсгалчид хэзээ ч өмнөхөө мартахгүй болтой. Иргэд үүнийг ингэж л ойлгож хүлээж авлаа даа. Өөр юу л байв гэж
Түмний өргөсөн буянаар төрөөс царайчлахгүй хийчих байлгүй дээ. Ямар ядуус энэ тэрд буян гэж тараах биш манай шашныхан
Bayarlahiin ovchin, ajil toroldoo orzgooy
Занабузар хятад манжид дагаар орсоны баяр . Хийх хэрэггүй
Manjiin darlaliig huleen zuvshuursnii bayarshuudee muu urvagch noyodiin. Bolison ni deer. Danshig naadam chini sayahan bolood ungurluu3uhernuud. Modon jorlon ovoohoi umhii samhainaasaa salahiig bod. Hiih ajil ih bn.
даншиг наадмыг хийх нь зов сайн зүйл шүү дээ нэг даргын хийхгүй гэснээр болдог зүйл уул нь биш юмсан мунхаг хүний ааш авираас болж байна уудаа монголчууд минь
даншиг наадмыг хийх нь зов сайн зүйл шүү дээ нэг даргын хийхгүй гэснээр болдог зүйл уул нь биш юмсан мунхаг хүний ааш авираас болж байна уудаа монголчууд минь