“The Hu” хамтлаг АНУ-ыг дөрвөн сарын турш байлдан дагуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

“Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээлээ туурвин, Монголдоо төдийгүй олон улсад нэрээ цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн АНУ-д хийх аялан тоглолтын хуваарь гарчээ. Энэ нь Монголыг Хойд Америкийн 53 хотод таниулах том сурталчилгаа болох нь дамжиггүй.

Европ тив даяар монгол рокыг мандуулсан тэд энэ удаа есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй тоглолттой байх ажээ. 

"The Hu" хамтлагийн “Wolf totem дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долоодугаар байрт бичигдэж, онцгой амжилтын эзэд болсон билээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.243.190) 2019 оны 07 сарын 19

Маш том амжилт хүсье. Эх орноо сурталчилж дэлхийн тавцанд алдар нэрээ цуурайтуулж, монгол урлаг соёлоо гайхуулаад ирээрэй.

0  |  0
үнэн(59.153.115.45) 2019 оны 07 сарын 19

Америзт амжилт гаргаж чадвал дэлхийд гарах үүл нээгдэнэ . Олон ч Европын алдартнууд чадаагүй, тэгээд л Европдоо үлдсэн.

0  |  0
Гант(182.160.37.126) 2019 оны 07 сарын 18

Ямар давчуу хуваарь вэ? бас ямар ч олон хотод тоглох юм бэ дээ?... Сайхан юм гэдэг чинь цөөн,чанартай байх тусмаа л сайхан болдог шүү.....Хүмүүсээс хандалт их авч байгаа 2-хон дуу байгаа гэдгийг сайн бодоорой....Судалгаа тандалт сайн хийх хэрэгтэй..хэт хөөрөлд автаж болохгүй...хүний сонирхол амархан буурдаг болсон цаг үе....

1  |  0
Top