2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатжээ.
Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикл, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 10 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн хойш 130 км зайд Бугант багийн нутаг Халуун рашаан гэдэг газарт 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт гарсан гарсан түймэр, мөн тус аймгийн Мандал сумаас хойш 50 км Тарни багийн нутаг Атаа уулын энгэрт 2019 оны долоодугаар сарын 12-ны өдрийн 15:30 цагт гарсан түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )