Казахстан улсын Нур-Султан хотод болж буй пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд алтан медаль хүртэж, 247 кг өргөсөн амжилтаар дэлхийн рекордыг шинэчиллээ. Өмнөх рекорд 244 кг байсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны долдугаар сарын 11-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 78 орны 400 гаруй тамирчин оролцож байна.
Манай улсаас энэ удаагийн тэмцээнд паралимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ ганцаар 107 кг жинд хүч сорилоо. Тэрбээр өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, дэлхийн болон Азийн рекорд тогтоосон бол энэ удаагийн ДАШТ-д эхний оролдлогоор 245 кг захиалсан ч амжилттай болсонгүй. Харин хоёр дахь оролдлогоор 247 кг-ыг амжилттай өргөж, ийнхүү дэлхийн рекордыг дахин шинэчиллээ.
Пара поуэрлифтингийн ДАШТ-ий 107 кг жинд найман тамирчин өрсөлдсөн. Э.Содномпилжээ 247 кг өргөсөн бол мөнгөн медалийг Ираны тамирчин Алиакбар Гарибши 240 кг, хүрлийг Мексикийн Хосе Кастилио 235 кг-ийн амжилтаар хүртжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

Рио-горс хойш зондоо олон медаль авч, рекорд тогтоон амжилтаа баталж, баталгаажуулж буй тамирчин оор хэд байна вэ? Энэ бол нор их ходолмор, шаргуу зутгэлийн ур дун билээ.
Чимээгүйхэн олон амжилт гаргаж эд нарийг төр засаг анхаарах ёстой шүү.
Mash sain bayar hurgii Saihan mede bna