Г.Отгонбаатар: Эхнэрээ үүрсэн долоон жил зовлон байгаагүй

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

“Эхнэрээ үүрсэн долоон жил надад зовлон биш харин ч хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэгээхэн хэсэг байсан. Гэр бүлийнхээ төлөө эдгэсэн эхнэртээ би үгээр илэрхийлэхийн аргагүй хайртай. Эхнэрийнхээ хүнд өвчинтэй тэмцэх гэж өөрийн гэсэн бүхнээ зарж, эцэстээ  гурван чемодан  хувцас, хоёр хайрцаг номтой л үлдсэн. Яг тэр үед хэчнээн тав тухтай гэр орон байсан ч “Жинхэнэ аз жаргал гэдэг бол элэг бүтэн амьдрал” юм байна гэдгийг сэтгэлээсээ хэзээ ч арилахгүй болтол ойлгосон” гэж тэр яриагаа эхэллээ. Г.Отгонбаатарын эгэл жирийн боловч чин сэтгэлээр дүүрэн амьдралыг “ТВ-8” телевизийн “Тавилан” нэвтрүүлэг анх сурвалжилж, үзэгчдэд хүртээл болгож байсан юм. Эхнэрээ хайраараа эмчилсэн түүний амьдралын долоон жилийн түүх уншигч танд ч мөн урам, хайр, сэтгэл зүрхний хүч болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна.


-Анх та эхнэртэйгээ танилцсан түүхээсээ хуваалцах уу. Манай зарим уншигчдад та шинэ танил байж болох?

-2003 онд танилцаж байлаа. Байнга орж, гардаг нэг ахынхаараа очтол тэднийд хөдөөнөөс дүү нь оюутан болж ирсэн тухай ярьсан юм. Би бодохдоо хөдөөний хүүхэд гэхээр улаан хацартай, бор охины л тухай төсөөлж байлаа. Тэгсэн гаднаас хөдөөнийх гэж огтхон ч хэлэхээргүй цэвэрхэн цагаан охин ороод ирлээ. Тухайн үед тэр ахынхаар солонгос хүмүүс орж гараад байдаг байсан болохоор тэдний нэг юм болов уу гэж бодов. Хэн хэн нь юм ярихгүй, чимээгүй суугаад л байсан. Тэгсэн харин нөгөө охин маань гарахдаа “Баяртай” гэж хэлэхээр нь ахын яриад байсан хотод ирсэн дүү нь юм болов уу гэж тааж билээ. Ингэж анх харснаас хойш үерхэх тухай гурван ч удаа хэлсэн боловч эхний хоёр дээр нь зөвшөөрөөгүй ээ (Инээв). Харин гурав дахь захианд маань зөвшөөрсөн хариу өгч, бид хоёр жил орчим үерхэж, дотноссоныхоо дараа 2004 онд хуримаа хийж, гал голомтоо асааж байлаа.

-Хүнд өвчинтэй тэмцэж, ялан дийлсэн та хоёрын амьдралын түүх олон хүнд урам зориг өгдөг. Тэгэхээр энэ тухай асуухад таныг эмзэглэхгүй байх аа гэж бодож байна. Та хоёрт маань тэр хүнд өдрүүд хэзээнээс ирсэн юм бол... Таны эхнэр Ж.Өлзийхутаг яг ямар оноштой байсан бэ?

-Биднийг хуримаа хийхээс өмнөхөн эхнэр маань ревматизм буюу хэрх өвчинтэй болж, гар нь бага зэрэг мэдээ алддаг болж эхэлсэн. Гэр бүл болсноос хойш эхнэрийн  бие нэлээд муудаж, ойрхон газарт таягтай, холхон бол үүрүүлж явдаг боллоо. Үүрээд явж байхад янз бүрийн юм бодогдоно. Явцын дунд “Өөр эмчилгээ байхгүй. Өвчин намдаах эмнээсээ өдөрт гурвыг уугаарай. Монголд эмчлэгдэх боломжгүй” гэдгийг эмч нар хэлсэн. Тэр үед хүн их л олон зүйл боддог юм билээ. Эхнэр маань өвчинтэйгөө хэдий тэмцэж байгаа ч хорвоогийн жамаар явчихвал яах билээ? Би ганцаараа үлдэж, болохгүй, түүнийгээ явуулж болохгүй гээд л үргэлж шанална. Тухайн үед том охин маань дөнгөж төрсөн байсан. Эр хүн тэгээд их “муухай”. Хэрэв эхнэр маань охин, бид хоёроосоо үүрд явчихвал бидний дараагийн амьдрал яах билээ ч гэж бодно. Хэнтэй энэ амьдралаа туулах билээ гэж бодсон чинь янз бүрийн л хүмүүс бодогдож байсан шүү... Тийм зүйл бодож байгаадаа эхнэрээсээ, өөрөөсөө ч ичиж, маш муухай санагдаж байлаа. Эхнэрээсээ урваж байгаа юм шиг сэтгэл маш хэцүү болсон. Ингээд бүхнийг ургуулж бодож суухдаа тэр бодлууд дундаасаа би олон зүйлийг олж, өөртөө үлдээж чадсан. Нэг өглөө эхнэрээ үүрээд таван давхраас бууж байхдаа “Миний ханиа, намайг уучлаарай. Би чиний талаар янз бүрийн зүйл бодмооргүй байна. Би зүгээр л чамтай хамт амьдармаар байна. Би чамаас уучлалт гуйж байгаа шалтгаан нь бодсон бодлуудтай минь холбоотой” гээд өөрийнхөө бодсон, шаналсан сэтгэлээ бүгдийг нууж хаалгүй хэлсэн.  Эхнэр маш сайн ойлгосон. Ойлгохоос гадна тэр маань “Би чамтайгаа он удаан жил хамт амьдарна. Би эдгэрнэ. Охиныгоо хүнтэй сууж байхад нь чамтайгаа  би зэрэгцээд сууж байх болно” гэж амласан.  Энэ үг бидний амьдралыг дахин хөл дээр нь босгох шиг болсон.

Гэргий Ж.Өлзийхутаг: Тэгж бодох шалтгааныг би өгсөн байх. Ерөнхийдөө тухайн үед өвчний өмнө сөхөрч, энэ амьдралыг удахгүй орхиод явах юм байна гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байсан. Нэг өдөр нөхөртэйгээ ярилцаж байгаад “Би юунд ч харамсахгүй. Энэ хүртэл чи минь намайг жаргалтай амьдруулсан. Чи минь залуу юм чинь сайн ханьтай учраарай. Охиныг минь сайн ээжтэй болгоорой.  Надаас илүү чамайг халамжлах сайн эмэгтэй учирна” гэж ярьснаас хойш ханийн маань сэтгэл их өвдсөн байх. Нөхрийгөө надаас юу ч нууж хаахгүй ярьснаас хойш бид хоёр дахиж нэг нь өвдөх, үлдэх, шаналах тухай дахиж хэзээ ч ярихгүй байхаар шийдэж, нэг нэгэндээ байж болох бүх хүч, хайраа зориулж ирсэн. 

-Таны гэргийг анхны охиноо тээж байхад эмнэлэг хяналтдаа аваагүй гэж ярьж байсан. Хүүхэд тээхийг зөвшөөрөөгүй гэсэн үг үү?

-Тэгсэн. Гэрлэсэн залуу хосуудын хувьд үр хүүхэдтэй болно гэдэг бол маш их аз жаргал. Бид хоёр гэрлээд удаагүй байхад эхнэр маань бие давхар болсон. Эмнэлэгт хандаад, хяналтад оръё гэтэл эмч нар эхнэрийн биеийн байдлыг харчихаад, хүүхэд бол эрүүл бойжиход асуудалтай, тээж, төрүүлэхэд эрсдэлтэй гэж хэлсэн.  Үүн  дээр эмч нарын буруу бол байхгүй. Угаасаа манай эхнэрийн  биеийн байдал тэр үед тааруу л байсан. Ингээд бид хоорондоо ярилцаж байгаад хүүхдээ үргэлжлүүлэн тээхээр болсон. Нэг өдөр эхнэрийн гэдэс хатуурч, сандаргалаа.  Охин минь хэдийнэ ээжийнхээ гэдсэнд долоон сар болчихсон. Бид хоёр хүүхдээ төрүүлнэ гэж зүтгээд, эмч нарыг багагүй сандаргасан байх. Ингээд кесеверо хагалгаа хийж, долоон сартай байсан охиноо хагалгаагаар төрүүлсэн. Азаар охин минь эрүүл саруул өсөн торниж, одоо 14 нас хүрч байна. Хөөрхөн дүүтэй ч болсон. Бага охин минь дөрвөн настай.

-2012 онд танай гэр бүлтэй анх уулзаж байсан. Тэр үед нэвтрүүлэг хийж байхдаа та гурвын мөрөөдлийн талаар асууж байсныг санаж байна уу?

-Маш сайн санаж байна. Миний мөрөөдөл тухайн үед маш энгийн, тодорхой байжээ.

Эхнэртэйгээ гудамжаар хөтлөлцөж алхахыг л би мөрөөддөг байсан.

Эхнэрээ хөтөлж алхалгүй бараг долоон жил болсон. Дандаа үүрүүлээд явдаг байсан. Зах, дэлгүүрээр үүрч явж, хүнсээ цуглуулна. Захын модон вандан дээр эхнэрээ суулгаж амраагаад, авах хувцсаа сонгодог байлаа. 2011 оны Мартын 8-ны өдөр шиг санаж байна. Эхнэрээ салхилуулангаа үүрээд явж байсан чинь хэсэг залуус хажуугаар өнгөрөхдөө “Эхнэр чинь тасраад уначихаа юу. Монгол эр хүний хийморийг доройтуулсан арчаагүй эр байна” гэж хэлээд, бид хоёр руу хог шидэж байсныг мартаж чаддаггүй юм. Гэхдээ тийм зүйлд нугарахгүй ээ. Тэр үед надад хэн юу гэж хэлэх, бусдад ямар харагдах, санагдах надад огтхон ч сонин биш байсан. Миний мөрөөдөл эхнэрээ хөтлөөд, хамтдаа сайхан алхах л байсан. Одоо тэр мөрөөдөл маань биелсэн байна гэхээр сайхан байна. Одоо би эхнэрээ өдөр бүр болзоонд урьж, гарыг нь хөтлөөд хүссэнээрээ алхдаг. 

Эхнэр Ж.Өлзийхутаг: -Би тухайн үед юу ч хийж чадахгүй, гэртээ л суудаг байсан. 2012 онд таг суумгай болсон. Нөхөр минь хөтөлж ариун цэврийн өрөөнд оруулахаас эхлээд миний бүх зүйлийг хийдэг болсон. Охин хичээлдээ,  нөхөр өглөө ажилдаа явахдаа намайг орон дээр суулгаад гарна. Цайны цагаараа ирэхэд нь би яг л суулгасан газар нь сууж байдаг байлаа. Би нөхрийгөө ажлаас ирэхэд нь бусдын эхнэр шиг хоолыг нь хийж өгөх юмсан, охиндоо хувцсыг нь өмсгөж, үсийг нь самнаж өгөөд гаргах юмсан гэж үнэхээр их хүсдэг байсан.  Өнөөдөр миний энэ мөрөөдөл ч биеллээ олсон. Долоон жилийн өмнө миний охин “Хөөрхөн дүүтэй болмоор байна” гэж ярьж байсныг санаж байна. Охины маань хүсэл ч бас биелсэн.

-Ингээд ярилцаж суух сайхан байна. Хүн амьдралаас бүхнийг хүсэх боломжгүй. Гэхдээ хүсвэл ямар ч бэрхшээлийг даван туулж болдог гэдгийг та хоёр маань өөрсдийн амьдралаар харуулжээ. Маш их тэвчээр, итгэл, сэтгэл, халгиж цалгисан их хайр та хоёроос мэдрэгддэг?

-Тийм ээ.  Бид анх айл болж, хуримаа хийх үедээ залуу хосуудын өмнө тулгардаг асуудлаас харин ч тойруу байлаа. Байр орон сууц, машин, бүр хувийн бизнестэй ч байсан. Хуримаа хийхэд хоёр талын аав, ээж минь бэлдэж өгсөн. Дутуу юм байхгүйгээр бид амьдралаа эхлүүлсэн. Эхнэрийнхээ өвчинтэй тэмцэхдээ байгаа бүхнээ нэг нэгээр нь алдсаар, хамгийн сүүлд гэрийнхээ бүх зүйлийг зарж, гурван чемодан  хувцас,  хоёр  хайрцаг номтой л үлдсэн. Яг тэр үед хэчнээн тав тухтай гэр орон байсан ч “Жинхэнэ аз жаргал гэдэг бол элэг бүтэн амьдрал” юм байна гэдгийг сэтгэлээсээ хэзээ ч арилахгүй болтол ойлгосон. Тэгж бэдэрч, шаналж явах үед “Тавилан” нэвтрүүлгийн хамт олон бидний амьдралын түүхээс хуваалцаж, буянтай олон хүн бидэнд тусалсан. Хандив, мөнгө ч нэлээд цуглаж, манай гэр бүлд туслах аян өрнөж, тэр тус дэмээр бид эмчилгээндээ амжилттай яваад ирсэн. Эмчилгээнээс ирснийхээ дараа бид хоёр халбага, сэрээ худалдаж авахаас эхлээд дахин шинээр айл болж, шинэ амьдралаа эхлүүлсэн. Одоо бид дутуу хөтүү зүйлгүй, сэтгэл дүүрэн, сайхан амьдарч байна. Хоёр хүүхэд маань эрүүл чийрэг өсч, өндийж байна. Хань минь хүнд хэцүү үеэ давсан. Өмнө нь өвчин намдаах эмнийхээ мөнгөөр л тасарчихгүй юмсан гэж боддог байсан бол одоо өөр болсон. Охидынхоо  ирээдүйг төлөвлөж, гэр бүлээрээ гадаадад сурахаар төлөвлөн, тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж байна. Амьдрах сайхан шүү дээ.

Миний  том охин аавынхаа халааг авсан. Орой ирэхэд гэрээ цэвэрлээд, шалаа угаачихсан, дүүгээ усанд оруулчихсан байдаг. Ээжийнхээ нүүрийг будах, хувцас өмсүүлэх, нүүрийг нь угаах зэргээр энэ гэрийн бүх ажилд тусалж байна. Бага гомдол хэлдэг. Миний охины үеийн хүүхдүүд ааш араншин нь янз бүр байна. Иймд бид охиндоо их талархаж явдаг.

Долоон жилийн өмнөх үе, өнөөдөр хоёрыг харьцуулж харвал тэнгэр, газар шиг зөрүү байна. Хүн өнгөрснийг хурдан мартдаг юм шиг байна. Өмнө нь эхнэрээ аваад үлдчих юмсан, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, элэг бүтэн гэр бүлтэйгээ амьдрах юмсан гэж л тэмцэж байлаа. Өөр илүү зүйлийн талаар боддоггүй байсан. Өнөөдөр гэтэл бодох, хүсэх зүйл илүү олон болсон байх жишээтэй. Гэр бүлийн уур амьсгал , амьдралын хэмнэл хүртэл дагаад өөрчлөгдсөн байна. Хамгийн гол нь гэр бүл минь их амар тайван байна. Бидний амьдралд олон шинэ хаалга нээгджээ, эргээд харахад. Энэ бүхэнд өдөр бүр талархаж явдаг.

-Олон залуу хос амьдралд тохиолдох янз бүрийн л асуудлаас болоод шантарч байна. Гэр бүлээсээ салалт нэмэгдэж, хосуудын харилцаа үнэ цэнэгүй болж байна. Та амьдралынхаа төлөө олон бэрхшээл давсан хүний хувьд нийгмийн энэ өнгө аясыг илүү мэдэрдэг байх?

-Хүн нэг л амьдарна. Хоёр биш... Эргээд харамсахгүй шийдвэр гаргах нь хамгийн чухал. Саяхан нэг гэр бүлийн хоёртой ярилцаж суухад “Бид хоёр ч яахав, салахад асуудалгүй. Хүүхдэд л хэцүү байна” гэж ярилаа. Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, бие биенээ ойлгох тухай өнгөц бодолтой байна уу гэж би бодсон. Гэр бүл салахад бүгд хохирогч болдог. Гэр бүл бутрахад амьдрал яг аяга шиг л хагардаг.  Гэр бүл саллаа гээд хожиж байгаа хүн нэг ч байдаггүй. Зовлонгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Бүх амьдралд өөр өөрийн гэсэн брэхшээл байгаа. Гэхдээ тэр зовлон гэдэг зүйл чинь өөрөө амьдралын жаргалыг тодруулж өгдөг чухал зүйл гэж би ойлгодог. Эхнэрээ үүрээд явж байсан, эхнэрийнхээ нүүр гар, шүд амыг нь угааж өгдөг байсан өдрүүдээ эргээд бодоход өчүүхэн ч зовлон биш. Харин ч бие биендээ өөрийгөө зориулж, нэг нэгнийхээ төлөө амьдрахын үнэт чанарыг олж ухаарсан. Хэрвээ хэцүү ч гэлээ тэр цаг хугацааг бидний амьдралаас аваад хаячихвал бидний хайр, бид хоёрын амьдрал ийм үнэн, нугарахгүй байгаа ч билүү...

Амьдралын сайхан нь хамтдаа гунигаа хуваалцах. Нэг нь алхаж чадахгүй байхад нөгөө нь үүрээд , нэг нь ядраад ороод ирэхэд нөгөөх нь яаж ч бие нь өвдөж байсан нүүр дүүрэн инээмсэглээд угтах нь аз жаргал шүү дээ. Зовлон, жаргал, дутагдах гачигдах бүхэн учир шалтгаантай гэдгийг залуу гэр бүлүүд маань ойлгож байгаасай гэж хүсэж байна. Эхнэрээ үүрсэн долоон жил надад зовлон биш, харин ч хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэг байсан. Гэр бүлийнхээ төлөө эдгэж, эрүүл болсон эхнэртээ маш их баярлаж явдаг. Би түүндээ маш их хайртай.  Мөн долоон жилийн турш гэр бүлтэй минь хамт байж, тусалж дэмжиж байсан ТВ8 телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Энэ хамт олон бидний амьдралд гэгээг татуулсан жим гаргаж өгсөн хүмүүс гэж эхнэр бид хоёр, манай гэр бүл хүндэтгэж явдгаа хэлэхийг хүсч байна. Монголын бүх сайхан гэр бүлүүддээ амьдралын аз жаргал, чин үнэнч хайр хүсье.

Ц.ГЭРЭЛМАА (ТВ8 телевиз)

 

Сэтгэгдэл ( 74 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uya (66.181.180.220) 2020 оны 09 сарын 10

Mash uhaalag hun shuu im shan setgeltei yum chin shan amdral ugtaj bgaa\n

0  |  0
Lhamaa lhamaa(103.229.120.239) 2019 оны 07 сарын 25

Amidral iim l baylag shuu dee.

0  |  0
Unshigch(64.119.22.74) 2019 оны 07 сарын 23

Saihan yuma uhantai sain zalu bn zarim n amidrala awch uldehin tolo ingj temtsej yawahad zarim n ochuhen asudlin omno sohorch bagahan emchilge heregtei bsan huhde har nyalhar n hayad yawdag hun bh yumda setgelde gomdol teser

0  |  0
Zochin(103.10.23.85) 2019 оны 07 сарын 21

ILUU IKH MASH IKH AZ JARGAL. G HUSE.

0  |  0
зочин эмэгтэй(64.119.26.215) 2020 оны 09 сарын 17

Танай гэр бүлд баяр хүргье . Цаашид аз жаргалаар улам их бялхаж байгаарай.

1  |  0
Зочин ээж(66.181.186.165) 2020 оны 09 сарын 17

Баяр хүргэе! Баярлалаа. Сайхан гэр бүл, сайхан хайр, сайхан түүх бна. Улам аз жаргалтай байгаарай.

3  |  0
Зочин(202.21.108.103) 2020 оны 09 сарын 17

ёстой сайхан гэр бүл,сайн хань бна даа. Та хоёрын хүчинд эрлг хүртэл ѳвдѳг сѳгджээ. Аз жаргал хүсе.

5  |  1
Чимка(103.57.93.229) 2020 оны 09 сарын 17

Ийм сайн ханьтай азтай бүсгүй бнаа, Мундаг, тэмцэгч басхүү ялагч та нарынхаа гэр бүлд бүүүр их аз жаргал хүсьяааа, нийтлэл үнэхээр их таалагдлаа, Миний ээж бас энэ ревматоидный поли артрит гэх оношоор сүүлийн 15 жил өвдөж одоо тэргэнцэр дээр суудаг юмаа, ээжийгээ л эдгээгээд хөл дээр н босгоод ёстой л энэ мундаг ахын мөрөөдсөнчлөн ээжийнхээ гараас хөтлөөд гудамжаар алхмаар бнааа, 15 жилийн хугацаанд бидэнд очоогүй эмнэлэг, хүн байсангүй ээ, Та 2 маань хаана ямар улсад, ямар эмчилгээ хийлгэсэн бээ, бид ч гэсэн ээжийгээ хөл дээр н босгомоор байнаа

4  |  2
зочин(59.153.114.99) 2020 оны 09 сарын 17

Ухаантай залуу амьдралд ялалт авчирчээ Мундаг юмаа.Амжилт хүсье.Сайхан хайрлаж хүндлэх юм шүү.эхнэр нь. . .

5  |  0
matilda(197.234.219.35) 2020 оны 09 сарын 17

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

2  |  1
Zochin(122.201.21.253) 2020 оны 09 сарын 17

Mundag er hun bn shuu, baharhaj bn

4  |  0
Hair(66.181.161.112) 2020 оны 09 сарын 17

Aguu er hun bn.az jargal husie.

2  |  0
by(43.228.129.69) 2020 оны 09 сарын 17

nulims garah geed bnuda zolig chin

1  |  1
зочин(67.180.129.0) 2019 оны 07 сарын 26

ямар мундаг залуус вэ. Хаана эмчлүүлсэн бэ. Ийм өвчтэй /хэрх/ хүн бнаа. Энэ өвчин маш хэцүү

2  |  0
зочин(139.5.217.77) 2019 оны 07 сарын 22

Сайхан гэр бүлд аз жаргал хүсье. Хаана ямар эмнэлэгт хандснаа хуваалцахгүй юу. 99955317

1  |  0
зочин(139.5.217.77) 2019 оны 07 сарын 20

Сайхан мэдээ байна.Хаана ямар эмнэлэгт хандснаас хуваалцаж туслахгүй юу.

0  |  0
Чимгээ(202.126.88.145) 2019 оны 07 сарын 25

Сайхан жудагтай хүн чанар сайтай эр хүн юм даа эрүүл энх сайн сайхныг хүсье

3  |  0
Odontuya(202.126.89.98) 2019 оны 07 сарын 25

Woow ymar goe medeelel we mundag ger bvl ymaa az jargal xvsie tanai ger bvld iim xani xvn bolgond zayagdaad bxgvi xowor xvmvvs ymaa

2  |  0
Enhsaihan(117.111.17.250) 2019 оны 07 сарын 21

Gaihaltai hanitai uchirn gedeg hun bolgond zayadgui az zawshan ymdaa uneher gaihaltai baharhaj bn

3  |  0
Наранцацрал (202.126.89.180) 2019 оны 07 сарын 20

САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА. ЧУХАМ ЯМАР ЭМНЭЛЭГТ, ХААНА ХАНДАЖ ЭРҮҮЛ САРУУЛ БОЛСОН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТОДОРХОЙ ӨГЧ ТУСАЛНА УУ. 99259898

2  |  0
Өнөр(122.201.22.73) 2019 оны 07 сарын 25

Эерэг мэдээлэл уншлаа. Мундаг залуу мундаг хань юм аа танай гэр бүлд азжаргал хүсэе

6  |  0
Өлзий(103.229.123.193) 2019 оны 07 сарын 25

Хүний хань аа гэж ийм л сайхан. Ёстой мундаг хүнлэг залуу. Элэг бүтэн байх шиг жаргал хаана байна.

5  |  0
Uneheer goy uma(73.50.120.83) 2019 оны 07 сарын 21

Iim saihan setgeltei saihan ger buld az jargal huseye.Ymar ch goy hair hurmeer saihan aetgeltei zaluu vee.Aztai saihan busgui bn. Amidrald ni eruul enh az jargal husey

3  |  0
зочин(202.9.42.1) 2019 оны 07 сарын 25

энэ отгонбаатар угаасаа одоо цагт ховордсон их сайхан сэтгэлтэй залуу ш дээ нэг хэсэг ийглээр билүү гардаг байсан гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэе

5  |  0
Сумъяа(66.181.161.29) 2019 оны 07 сарын 25

Хань гэдэг үгийн учрыг батлажээ. Амжилт хүсье. Та 2 бол гайхалтай сайхан үлгэр дууриал бахархан ярих зүйл мөн байнаа

4  |  0
Myagmarjargal(112.72.11.104) 2019 оны 07 сарын 25

Ymar mundag zaluu ve uneheer er hun bna daa uneheer baharhaj bna Manai zaluuchuud neg bodmoordoo hun songoson amidralaa hairlaj hundelj unench baih estoi gej boddog Hicheesen zutgel bolgon ergeed shagnal bolj irdeg bh Hamgiin gol ni ovchinii omno setgeliin hat tenhee haniin tushig tulguur uneheer heregtei Bi ooroo bas ene ovchinoor olon jil shanalj yvna Gehdee hiij buteegeel temtseed yvj bna

5  |  2
Myagmarjargal(112.72.11.104) 2019 оны 07 сарын 25

Ymar mundag zaluu ve uneheer er hun bna daa uneheer baharhaj bna Manai zaluuchuud neg bodmoordoo hun songoson amidralaa hairlaj hundelj unench baih estoi gej boddog Hicheesen zutgel bolgon ergeed shagnal bolj irdeg bh Hamgiin gol ni ovchinii omno setgeliin hat tenhee haniin tushig tulguur uneheer heregtei Bi ooroo bas ene ovchinoor olon jil shanalj yvna Gehdee hiij buteegeel temtseed yvj bna

3  |  0
Myagmarjargal(112.72.11.104) 2019 оны 07 сарын 20

Ymar mundag zaluu ve uneheer er hun bna daa uneheer baharhaj bna Manai zaluuchuud neg bodmoordoo hun songoson amidralaa hairlaj hundelj unench baih estoi gej boddog Hicheesen zutgel bolgon ergeed shagnal bolj irdeg bh Hamgiin gol ni ovchinii omno setgeliin hat tenhee haniin tushig tulguur uneheer heregtei Bi ooroo bas ene ovchinoor olon jil shanalj yvna Gehdee hiij buteegeel temtseed yvj bna

3  |  0
Зочин(202.126.89.23) 2019 оны 07 сарын 23

Бахархаж бна. Сайн сайхан бүхнийг хүсье

4  |  1
asd(99.241.52.203) 2019 оны 07 сарын 25

wow. unheer baharhaj baina. mongold iim uhamsartai, ger bulee gesen setgeltei zaluuchuud olon boloosoi. ta nart az jargal husie. baharhaj baina!

6  |  0
saihnaa(64.119.25.116) 2019 оны 07 сарын 25

jaal uillaa..saihan hosdoo bayar hvrgiee..ger bvlchni ervvl enh baig...mundag er hvn tanid bayarlalaa..sanaa sain bolzaya sain gdg enedee

5  |  0
mgll(1.25.91.50) 2019 оны 07 сарын 25

zaluuchuudad negiig bodogduulah baihaa. jinhene amidral. hair setgel. zowlon jargaliig hamtdaa tuulj yawaa tanai ger buld hamgiin deed buhniig husie.

5  |  0
mgll(1.25.91.50) 2019 оны 07 сарын 21

zaluuchuudad negiig bodogduulah baihaa. jinhene amidral. hair setgel. zowlon jargaliig hamtdaa tuulj yawaa tanai ger buld hamgiin deed buhniig husie.

4  |  0
зочин(202.179.31.86) 2019 оны 07 сарын 25

агуу хайр тэвчээр халамж юм да Та 2 тоо Аз жаргал Эрүүл энхийг хүсьe х.

5  |  0
зочин(202.179.31.86) 2019 оны 07 сарын 21

агуу хайр тэвчээр халамж юм да Та 2 тоо Аз жаргал Эрүүл энхийг хүсьe х.

5  |  0
urnaa(202.21.107.104) 2019 оны 07 сарын 25

obchtei hvniig oilgoj amidraliin hamgiin saihan bvhniig bvteej saihan hair hvnleg setgel saihan bvhniig bvteej bga 2 dvvdee az jargal hamgiin saihan bvhniig hvsie

6  |  0
urnaa(202.21.107.104) 2019 оны 07 сарын 21

obchtei hvniig oilgoj amidraliin hamgiin saihan bvhniig bvteej saihan hair hvnleg setgel saihan bvhniig bvteej bga 2 dvvdee az jargal hamgiin saihan bvhniig hvsie

4  |  0
urnaa(202.21.107.104) 2019 оны 07 сарын 21

obchtei hvniig oilgoj amidraliin hamgiin saihan bvhniig bvteej saihan hair hvnleg setgel saihan bvhniig bvteej bga 2 dvvdee az jargal hamgiin saihan bvhniig hvsie

3  |  0
Tungaa(117.111.26.250) 2019 оны 07 сарын 21

Az jargal eruul enhiig husiye saihan ger bul bna. Yaj emchluulsen tuhai yaj medeh ve? Holboj uguuch bayarlalaa

5  |  0
Зочин(202.55.191.205) 2019 оны 07 сарын 21

Мундаг сэтгэлийн тэнхээтэй залуу юм аа.Аз жаргал хүсье

5  |  0
zochin (202.126.89.15) 2019 оны 07 сарын 25

Ymar saihan setgeltei hun chanartai,uhaantai huu be Hunii amidrald eleg buten amidralaa hamgaalan abch ybna gej ene shuu dee. Saihan amidarna az jargal sain saihaniig husie.

7  |  0
Yamar mundag yum be(108.218.234.108) 2019 оны 07 сарын 21

Iim mongol zaluu baidag gej anh udaa l sonsoj bn

3  |  0
Juju(66.181.179.51) 2019 оны 07 сарын 21

Gaihalrai.uneheer bahdanaar.iim hun odoo haana .Tanai ger bul ulam oodoo devshij sain saihan baisaar baih bolnoo

4  |  0
Sarantuya(202.126.89.157) 2019 оны 07 сарын 21

Mundag ymaa az jargal hvsie

4  |  0
Bilgee Udwal(202.126.88.224) 2019 оны 07 сарын 25

yamar hunleg augu ih hair we...nulimsaa ursgan unshlaa.. bie bienee gesen tsaglashgui ih hairn urgeljin monhod delbeelj husel moroodloo bielulen az jargalaar bilham saihan amidraarai...baharhaj bn zaluu min ..

4  |  0
Yajemchluulsen be(59.153.85.88) 2019 оны 07 сарын 20

Herhen yaj emchluulsenee bicheerei Holbrook barth Utah bna uu

3  |  0
zochin(150.129.142.38) 2019 оны 07 сарын 25

Uhaatai ,shn setgeltei ,baharhaad barshgvi hvv yumaa.Ehneree ovdohod hayad oor emtei nogtsdog zaluus vvniig unshij uhaanda,uhamsartaa gegee oruulaasai da.

6  |  0
Sh(202.126.89.138) 2019 оны 07 сарын 19

Ehner haana emchluulj odoo yaj edgesen tuhai bichsen bol buur goyo bailaa

4  |  0
Зочин (103.212.116.81) 2019 оны 07 сарын 25

Ёстой азтай эмэгтэй юмаа үнэхээр мундаг залуу байна ийм хань ховор шүү насан туршдаа сайхан амьдраарай буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг

8  |  0
Ариунаа(202.126.89.122) 2019 оны 07 сарын 25

Гайхалтай сайхан эерэг мэдээлэл уншлаа.Та нартаа дээдийн дээд эрүүл энхийг хүсье.Хүчирхэг, ухаалаг, зорилготой сайхан хань ааваар бахархаж байна.

7  |  0
zochin(103.242.47.70) 2019 оны 07 сарын 21

Aztai emegtei bna iim mundag zaluutai uchirdag. Olon jil saihan amidraarai az jargal husie

3  |  0
Tse(99.203.107.93) 2019 оны 07 сарын 21

Ehner n xaana yaj emchluulsen tuxai yu ch bichsengui. Ug n ter tyxau bichsen bol iim uvchnuur shanalj bui mash olon xund xeregtei medeelel ugux blaa.

4  |  0
Болдоо(66.181.161.53) 2019 оны 07 сарын 21

Сайхан сэтгэлтэй сайн залуу байна Амьдралд нь аз жаргал хүсъе

3  |  0
Хандаа(66.181.161.89) 2019 оны 07 сарын 21

Ямар мундаг юм бэ хүн сайхан бнда аз жаргал эрүүл энх сайн сайхныг ерөөөе

4  |  0
Munhzul.J(66.181.161.51) 2019 оны 07 сарын 21

Aguu hair gedeg ene bna Tanai ger bvld horwoogiin hamgiin sain saihan bvhniig hvsey

3  |  0
Ot(31.173.242.97) 2019 оны 07 сарын 25

Uneheer setgeliin hattai mundag saihan zaluu bn. Nudnii nulmas siilegnehiin hajuugr uneheer baharhaj, unjij blaa. Tanai Ger buld sain saihan buhniig husie

5  |  0
зочин(139.162.209.81) 2019 оны 07 сарын 25

Энэ л үнэн. Ийм л амдрал бат бэх. Ямар ч сайхан юм бэ дээ

5  |  0
зочин(139.162.209.81) 2019 оны 07 сарын 19

Энэ л үнэн. Ийм л амдрал бат бэх. Ямар ч сайхан юм бэ дээ

1  |  1
зочин(139.162.209.81) 2019 оны 07 сарын 19

Энэ л үнэн. Ийм л амдрал бат бэх. Ямар ч сайхан юм бэ дээ

2  |  0
Gerel(192.82.64.195) 2019 оны 07 сарын 20

Үнэхээр гайхалтай хүн шүү. Аз жаргал хүсье.

3  |  1
Saran(66.181.179.205) 2019 оны 07 сарын 21

Ховор хүн бна

5  |  0
irgen(202.179.25.109) 2019 оны 07 сарын 21

Hynii deed bolson sain hyn bna daa

3  |  0
sodko(202.126.89.114) 2019 оны 07 сарын 21

uneheer shan ger bul yumaa. baharhaj bn. az jargaltai eruul enhiig husen eruue

3  |  0
Зочин(66.181.161.73) 2019 оны 07 сарын 25

Хэлэх үг олдохгүй бна нулимас цийлэгнээд ямар мундаг залуу вэ сайн сайхан бүхнийг хүсье урт насалж удаан хамт байгаарай

5  |  0
Зочин(66.181.161.73) 2019 оны 07 сарын 21

Хэлэх үг олдохгүй бна нулимас цийлэгнээд ямар мундаг залуу вэ сайн сайхан бүхнийг хүсье урт насалж удаан хамт байгаарай

2  |  0
Зочин(66.181.161.73) 2019 оны 07 сарын 21

Хэлэх үг олдохгүй бна нулимас цийлэгнээд ямар мундаг залуу вэ сайн сайхан бүхнийг хүсье урт насалж удаан хамт байгаарай

3  |  0
Зочин(202.9.43.226) 2019 оны 07 сарын 22

Эр хүндээ хө.

4  |  0
zochin(202.21.111.98) 2019 оны 07 сарын 21

ene uneheer mundag zaluu

4  |  1
Зочин(103.212.118.219) 2019 оны 07 сарын 21

Мундаг хайр мундаг залуу

5  |  0
Top